Нийгмийн сүлжээгээр хяналтгүй “урсаж” буй ёс бус харилцаа, үг хэллэг, хүчирхийлэл, буруу зуршил агуулсан контент, ноцтой гэмт хэргийн тухай элдэв мэдээллээс 16 хүртэлх насны хүүхдүүдээ хамгаалах агуулгатай хуулийн төс лийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийн агуулга нь тун ч зөв сонсогдоно. Гэхдээ Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хэмээх нэртэй уг төслийг уншаад үзвэл эргэлзээ төрүүлнэ. Төсөл санаачлагчдын нэг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “16-гаас дээш насныханд энэ хууль ямар ч нөлөөгүй” хэмээн “цохон тэмдэглэжээ”. Харин бодит байдалд эл хуулийн үйлчлэлд Монгол Улс даяараа өртөх эрсдэлтэй заалтуудыг сэм шур гуулсан байгаа юм. Нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхээ хасуулах, аккаунтаа хянуулахаас эхлээд хүүхдээр халхавчилсны ард олон ноцтой заалт нуугджээ.
Мөн энэ хуулийн ерөнхий агуулга нь гурван жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа өргөн барьж, УИХ-аар хоёрхон хоногт батлуулсан, дараа нь Ерөнхийлөгч хориг тавьж, хүчингүй болгуулсан нэгэн хуулийг эрхгүй санагдуулна.
НЭГ ХҮН НЭГ Л АККАУНТТАЙ БАЙХ “НУУЦ” ЗААЛТ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өн гөр сөн долоодугаар сард ХҮН на мын П.На ранбаяр, П.Ган зориг, МАНын Б.Жавх лан, Ч.Анар, Ж.Гал бадрах, С.Лүндэг, О.Но мин чи мэг, Ч.Номин, АНын Л.Гантөмөр нарын есөн ги шүүн хамтран өргөн барьсан юм. Уг төс лийг арав дугаар сарын 29ний нэгдсэн чуул га наар хэлэл цэхээр дэмжсэн. Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар 2020 онд хий сэн үндэсний суурь судалгаагаар 712 нас тай хүүхдүүдийн 50, 1318 насныхны 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг гэжээ. Мөн тэдний 87 хувь нь ямар нэгэн хэлбэрийн цахим халдлагад өрт сөн байна. Түүнчлэн эрсдэл учрах хамгийн их нөлөөтэй орчин нь интернэтийн хүрээнд байдаг гэсэн судалгааг төсөл санаачлагчид эш татжээ. Тиймээс ийм хууль хэрэгтэй болсон юм байх.
Эдүгээ нийгмийн сүлжээгээр шүүмжилж буй шиг “Нэг хүн нэг л сошиал аккаунттай байна” гэсэн заалт төсөлд байхгүй. Гэхдээ ийм нөхцөлийг хангах агуулгыг тусгажээ. Ингэхдээ “насны баталгаажуулалт” гэдэг нэр томьёо хэрэглэсэн юм. Хуулийн төслийн 4.1.2 т “Насны баталгаажуулалт” гэж хэрэглэгчийн насыг итгэмжлэгдсэн эх сурвалжийн өгөгдөлд үндэслэн үйлчилгээ авах босгыг хангаж буй, эсэхийг технологийн арга хэрэгслийг ашиглан баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлнэ” хэмээн заажээ. Тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүрэн телефоны компаниуд юм. Төслийн 12.1.1т “Хэрэглэгч өөрийн нийгмийн сүлжээний бүртгэлд харилцаа холбооны сүлжээний дугаарыг ашиглан насны баталгаажуулалт хийнэ” гэсэн байна. Нийгмийн сүлжээ хэрэглэдэг бүх насныханд энэ нь хамаатай гэсэн үг. Бид утасны дугаараараа бүртгэлээ баталгаажуулна. Гэхдээ үүнээс өмнө үүрэн телефоны компаниуд дугаарыг регистрийн дугаар, “И Монголиа” дахь бүртгэлээр нь насыг тэмдэглэнэ. Төслийг дагаж мөрдөх журамд нь “Монгол Улсаас нийгмийн сүлжээний хэрэглэгч болон нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн насыг баталгаажуулах ажлыг 2028 оны нэгдүгээр сарын 1ний өдрөөс өмнө хийнэ” хэмээн заасан байх юм. Ингээд Ч.Номин сайдын “цохон тэмдэглэсэн” өгүүлбэр баримтаар няцаагдлаа. Сайдтан “Үүрэн телефоны компаниуд 13 нас хүртэлх хүүхэд, 1316 насныхан, түүнээс дээш ангилал гэсэн гурван сигналыг л олон улсын платформ руу явуулах юм. Үүнийг үндэслээд тухайн нийгмийн сүлжээнд нэвтрүүлэх, эсэхийг шийднэ” хэмээн ярьжээ. Нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүрд хамааралтай заалтуудыг төсөлд хэдэнтээ оруулчхаад “Зөвхөн хүүхдэд үйлчилнэ” гэж улайх ч үгүй ярих нь гайхмаар. Утасны дугаарыг регистрээр бүртгэнэ, түүгээрээ нийгмийн сүлжээнд нэвтэрнэ гэдэг нь “Нэг хүн нэг л аккаунттай байна” гэсэн үг шүү дээ.
Гэтэл давхар аккаунтыг зөвхөн троллууд, гэмт хэргийн сэдэлтнүүд ашигладаг юм биш. Нийгмийн сүлжээг иргэд зөвхөн улс төрийн зорилгоор хэрэглэдэг гэж эрхэм түшээд ойлгодог, тиймээс ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаахыг эрмэлзсээр ирсэн бололтой. Уг нь эл технологийн дэвшлийг иргэд үзэл бодлоо илэрхийлэхээс гадна мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх сургалтад суух, бизнес хийх, зар сурталчилгаагаа түгээх, хоорондоо харилцах гээд маш олон төрлөөр ашигладаг. Мөн шударга бусыг илчлэх шүгэл үлээгчид үндсэн бус, өөр хаягаар мэдээллээ цацаж, өөрийгөө хамгаалдаг жишээ олон. Хүн нэг л албан ёсны бүртгэл бүхий хаягтай байснаар улс төрчдийг, дарга нарыг шүүмжлэх, буруу булхайг нь илчлэх боломжийг шууд утгаараа хааж буй юм. Жинхэнэ хаягаараа биччихвэл баривчилж, хорьдог, айлгадаг дэглэмийг эрх баригчид хэдийн угсарчихсан, хэрэглээд явж буй. НҮБын Хүний эрхийн хорооны “Ерөнхий зөвлөмж 34”т иргэд цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хангах, төр засаг болон дарга нарын хавчлагаас сэргийлэх зорилгоор нэрээ нууцлах, өөр нэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан байдаг аж. Харин манайд энэ эрхийг нь боомилох ээлжит оролдлогыг хүүхдийн эрхээр халхавчлан хийж байна.
Н.УЧРАЛЫН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХУВИЛБАР
Эрх баригч намын гишүүдийн амнаас үе үе иргэдийн фэйсбүүкт хандах эрхийг хаах ту хай үг цухалздаг. Ерөнхий сайд Н.Учрал Ца хим хөгжил, харилцаа холбооны сайд байх даа энэ санааг бүр хууль болгон батлуулж бай лаа. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 18нд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хам гаалах тухай хуулийн төслийг яаралтай го римоор өргөн барьж, УИХ хоёр хоногт хэ лэлцэн баталж, рекорд тогтоож байсан юм. Гүт гэлэг, доромжлолоос иргэдийг хамгаалах зо рилготой мэт эл хуулийн төсөлд нийтийн ал бан тушаалтны хувийн мэдээллийг олон ний тийн сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэхийг шу луухан хорьсон заалт оруулсан. Улс төрчид өөрсдийнхөө талаарх мэдээллийг гаргуулахгүй, сэтгүүлчдийн амыг хамхих зорилгоо ийнхүү шулуухан илэрхийлсэн нь шүүмжлэл дагуулсан тул батлагдахаас нь өмнө хассан байдаг. Уг хуульд “зөрчилтэй контент” гэдэг ойлголт тус гаж, үүнийг тогтоох төрийн тусгай бүтэц ажил луулан хянахаар оруулсан нь үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халд сан заалт байв. Энэ мэт олон “но”той төс лийг нийгэм эсэргүүцсэн тул Ерөнхийлөгч нэг дүгээр сарынм 30нд хориг тавьж, хоёр сарын да раа хуулийг хүчингүй болгосон түүх бий.
Тэгвэл дээрх гишүүд уг төслийн нэр, зүсийг хувилгаад дахин өргөн барьжээ. Хянах оролдлого хийсэн удаах ойлголт нь “зохицуулалттай нийгмийн сүлжээ” гэдэг үг. Төсөлд “Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүн, хуулийн эт гээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үн дэслэн нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэлийн түвш нийг тогтоох зорилгоор эрсдэлийн үнэлгээ зохион байгуулна. Үүгээр өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон бол зохицуулалттай нийгмийн сүл жээнд хамааруулна” гэжээ. Ингэхдээ хэд хэдэн түвшин тогтоож, хууль зөрчсөн бол мэдэгдэл хүргүүлээд алдаагаа засах 90 хоногийн ху гацаа өгнө. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн хүүх дэд хориотой, хориглосон ангилалд орсон мэ дээлэл, дүрс, зураг оруулснаа арилгахгүй бол түүний бурууг улс даяараа хүлээж, нийгмийн сүлжээнд хандах эрхээ хаалгах аж. Төслийн 7.7 д “Нийгмийн сүлжээнд хуульд заасан урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ удаа дараа бие лүүлээгүй нийгмийн сүлжээний үйлчилгээнд Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүртэлх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэжээ. Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл энэ талаар “Хэн нэгэн хүн хаа нэгтээ хүүхдийн эрхийг зөрчсөний төлөө Монгол Улсын бүх иргэн хамтдаа шийтгүүлнэ гэж буй нь “дарангуйлал”ын хуулийн төсөл гэд гийг харуулж байна. Ингэж хоморголж шийт гэх хүслээ шингээсэн уг заалтыг хүчингүй бол гохыг УИХын гишүүдэд уриалж байна” гэжээ.
Гоё нэртэй, өнгөц харахад үнэхээр л хэ рэгтэй зарим заалт орсон мэт хэдий ч дээрх ноц той агуулгуудыг дахин шургуулаад гурван намын гишүүн хамтран оруулж ирсэн нь энэ. Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, ха рилцаа холбооны сайд нь гишүүнийхээ хувиар үүнд манлайлан оролцож буй нь Н.Учрал гур ван жилийн өмнөх нийтээр нь хянах, цагдах хүслээ одоо ч гээгээгүйн баталгаа биш үү. Мөн монголчуудын олонхын ашигладаг гол нийг мийн сүлжээ болох фэйсбүүкт хандах эр хийг хааснаар зар сурталчилгааны урсгал те левиз болон бусад сошиал суваг руу шилжиж, тэдний орлого нэмэгдэхэд дэм үзүүлнэ. Ха рин жижиг, онлайн бизнес эрхлэгчдээс эх лээд олон хүн хохирно. Лайваар бараагаа сур тал чилж, зардаг хэчнээн онлайн дэлгүүр, бизнес эрхлэгчид байдаг билээ. Улс төрчид гэм хуудуугаа нуух, иргэдийг мэдээлэлгүй, харанхуй байлгах зо рилготой эл хуулийн төслөөр зарим буруу үйлд лээс урьдчилан сэргийлж, хүүх дүүдээ хамгаалж бо лох ч сэм шургуулсан заал тынх нь гор улсын хэмжээнд тусах нь.