Өнгөрсөн сард хойд Солонгосын удирдагчид ус төрөгчийн бөмбөгтэй болсноо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 10:00 минутанд туршилтаа хийжээ. Эл туршилтын чичиргээ АНУ, Хятад, Өмнөд Солонгос улсууд мэдрэгдсэн гэнэ.
Хойд Солонгосын телевизээр иргэддээ хүргэсэн мэдээгээр "Бид улс төрөгчийн бөмбөгөө амжилттай туршлаа. Бид АНУ-ын халдлагаас улс орноо хамгаалахын тулд цөмийн хөтөлбөрөө бэхжүүлж байгаа" тухай ярьсан юм.
Японы ерөнхий сайд Шинзо Абе "Хойд Солонгосын энэ үйлдэл япон улсын аюулгүй байдалд ноцтой заналхийллээ. АНУ, Аюулгүйн зөвлөл яаралтай арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Бид АНУ, ОХУ, Хятад улсын гаргах шийдвэрийг дагах болно" хэмээн мэдэгдлээ.
Гэвч АНУ, Өмнөд Солонгосын шинжээчид ус төрөгчийн бөмбөгийн туршилтыг хуурамч байх магадлалтай Хойд Солонгос цөмийн зэвсгийн төсөл дээр ажиллаж буй хэдий ч тэдэнд үүнээс хэд дахин хүчтэй ус төрөгчийн зэвсэг үйлдвэрлэх хөрөнгө, технологийн чадвар хараахан үгүй хэмээн үзэж байна.
Одоогийн байдлаар ямар ч улсад цацрагт идэвхт бодисын нөлөө мэдэгдээгүй ч олон улсын шинжээчид ажилласаар байгаа билээ. Нью-Йорк хотноо НҮБ-ын аюулгүйн зөвлөн энэ асуудлаар яаралтай хуралдаж магадгүй байна.