
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийг мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг шуурхай олж илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн нутагт “Лексус 250” загварын автомашины жолооч, иргэн А нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн, түүнийг мөргөж, хэргийн газраас зугтсан байна. Шуурхай эрэн сурвалжилсны дүнд автомашиныхаа улсын бүрт¬гэлийн дугаарыг нууж, согтуугаар жолоо барьсан этгээдийг олж тогтоон, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж буй аж.
Мөн тухайн өдөр цагдаагийн байгууллагад нийт 2196 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 107 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Үүний 69 нь согтуугаар тээвийн хэрэгсэл жолоодсон зөрчил гэнэ. Ташрамд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.1-д “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн , хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Ч.ТУЯА