Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д өнгөрсөн баасан гарагт ажиллахдаа засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Тодруулбал, Засгийн газрын нөөц сангийн 2.1 тэрбум төгрөгөөр хийж буй зуухны засвар, угсралтыг ирэх аравдугаар сарын 1-нд, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “турбингенератор-7”-гийн шинэчлэлийг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу арванхоёрдугаар сард багтаан, “турбингенератор9”-ийнхийг өвлийн их ачааллын хугацаанд дуусгаж, ашиглалтад оруулахыг үүрэгдэв.
Тэрчлэн ашиглалтын хугацаа нь дууссан, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай 25 МВтын “турбингенератор-5”-ыг шинэчлэх зардлыг 2027 оны төсөвт тусгаж, ажлыг нь даруй эхлүүлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. “ДЦС-3” нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32, төвийн бүсийн цахилгааны хэрэглээний 10 хувийг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ төрийн өмчит компаниуд дундаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг аж.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд хийж буй өвөлжилтийн бэлтгэл, их засварын ажлын гүйцэтгэл эрчим хүчний салбарт өдгөө 51 хувьтай бол “ДЦС-3”-ын хэмжээнд 75 хувьтай үргэлжилж байгааг тус станцын гүйцэтгэх захирал Б.Сан-дуйжав энэ үеэр танилцуулжээ. Цахилгаан станцын үндсэн дөрөв, дунд гурав, туслах 96 тоноглолын засварын ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байгааг ирэх аравдугаар сарын 1-нд багтаан дуусгахаар төлөв-лөснийг тэрбээр мөн дурдсан байна.