Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Удааширсан болон зогссон 17 барилгын асуудлыг шийдвэрлэжээ

Төсвийн буюу татвар төлөгчдийн мөн­гөнөөс тендер нэрийн дор ажил авчхаад хийх ёстойгоо хийхгүй гүрийж буй ба­рилгын компаниудын талаар бид өнгөр­сөн оны аравдугаар сард “Төсвийн хөрөн­гийг царцаасан барилгуудын гүйцэтгэгч нарт хариуцлага тооцож чадах уу” гэ­сэн нийтлэлээрээ уншигчдад хүргэж бай­сан.
2025-02-26

Удирдах түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангахгүй байна

Жендерийн үндэсний хорооноос Жендерийн салбар хорооны хүй­­сийн тэнцвэрт байдлын тайланг танилцуу­лав. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуульд эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд дараах бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусга­­сан.
2025-02-25

Шинийннэгэн нэртэй 50 хүн байна

Үндэсний статис­ти­кийн хорооноос Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас сар ши­­­нийн баяр­тай холбоотой сонир­холтой ба­­рим­туудыг өн­гөр­сөн баасан гарагт та­нил­­­­цуулав.
2025-02-24

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас авах боломжтой

Гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Засгийн газрын 11 дүгээр байранд байрладаг Хөрөнгө оруу­лагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд суу­рилуулж, үйлчилгээнд нэвтрүүлжээ. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөв­шөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх шинэчлүүлэх хүсэлт цахимаар гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин” гэсэн цэсийг сонгох ёстой аж.
2025-02-21

“Монгол Улс кибер аюулгүй байдлын түвшнээр бүрэлдэн тогтож буй ангилалд багтаж байна”

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөө­­­г­ийн түвшний судалгааны үр дүн, цаа­шид хэ­рэг­жүүлэх арга хэм­жээний талаарх мэдээл­лийг Оксфордын их сур­гуулийн эр­дэмтэд болон Цахим хөгжил, ин­новац, ха­рил­цаа холбооны яам­ныхан өчигдөр танил­цуул­лаа.
2025-02-20

“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг цуцлуулж, эсвэл өөрчлөлт оруулна”

“Айл бүрээс хүчээр мөнгө хураадаг 18 те­­ле­ви­­зээр нэгэн зэрэг гаргаж байгаа нэвт­­­рүүл­­­­­­гүүд тархи угаалт шүү. Яг л дарангуйл­­­­лын за­­­­­­­­­маар яваад байна. Сэрэмжлэгтүн” гэж УИХ-ын ги­­­шүүн А.Ундраа цахим орчинд энэ са­­­рын 17-нд бичиж, олон нийтэд анхааруул­­­сан юм.
2025-02-20

“М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хэлтсийн дарга нарыг албадан саатуулав

“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг шалгаж эхэлсэн талаар бид өм­­нөх ду­гаартаа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр энэ үйл яв­­­дал­тай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариу­лах­даа “Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. З.Төрман­дах гэх хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн.
2025-02-20

Баривчлах шийтгэлтэй 823 хүнээс 19 нь давж заалдах гомдол гаргасан гэв

Энэ он гарснаас хойш буюу нэгдүгээр са­рын 2-ноос хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хуга­цаанд шүүхийн байгууллага 2003 хэргийг хянас­наас 1180 хүнд торгох, 823 хүнд баривчлах шийт­гэл ног­дуулсан байна.
2025-02-18

Аюулт үзэгдэл, ослын улмаас өнгөрсөн онд 336 хүн амиа алджээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өнгөрөгч онд 5118 удаа бүртгэгджээ. Энэ өмнөх жилийнхээс 634-өөр буюу 14.1 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
2025-02-17

СӨХ-ны мөнгөө төлсөн нь хохирч, өгөөгүй нь хожиж байна

Нийслэлийн хүн ам жил ирэх тусам нэ­мэг­дэхийн хэрээр орон сууцад амьд­рах өрхийн тоо ч өсөж байна. Энэ хэрэг­цээ­нээс үүдэн сүүлийн жилүүдэд ба­рилга, орон суу­­цыг нүд ирмэхийн зуурт л сүндэрлүүлдэг бол­жээ.
2025-02-15

Японы хилээр жимс, жимсгэнээс гадна бохир хувцас нэвтрүүлэхийг хориглодог

Монголчуудын хамгийн олноор зорьдог ор­нуудын хилээр нэвтрүүлэхэд хо­риг­лох бүтээг­дэхүүний талаар мэдээлэл хүр­гэе. Тухайлбал, Япон Улсын хилээр мах, махан төрлийн бүтээг­дэхүүн болон хүнсний ногоо зэргийг нэвтрүүлэхийг хуулиар хатуу хо­риглодог гэж тус улсын Элчин сайдын яам­наас мэдээлжээ. Мөн жимс, жимсгэнээс гадна ажлын бохир гутал хувцсыг ч хориглодог юм байна.
2025-02-15

Прокурорын байгууллагынханд хүний эрхийн талаар зөвлөгөө өгөв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид прокурорын байгууллагын удир­дах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр ХЭҮК нь хэрэг хянан шийд­вэрлэх, ял эдлүүлэх, ажиллагааны нөхцөл бай­далд судалгаа, дүн шинжилгээ хийж, Мон­гол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19-23 дахь илтгэлд тусган, холбогдох УИХ-ын тогтоолд тодорхой арга хэмжээ хэ­рэг­жүүлэхээр заасан болохыг дурдсан юм.
2025-02-14

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эко глобал ложистик” ХХК-ийнхнаас уучлал гуйхгүй

УИХ-аас зохион байгуулсан “Нүүрс­ний” гэх хэргийн нээлт­тэй сонсголын үеэр Хя­нан шалгах түр хорооны дарга, УИХ-ын ги­­­­шүүн Б.Энхбаяр “Үндэсний статистикийн хо­роо­­­­ны дарга Б.Батда­ваа, түүний гэр бүлийн хүн болох Ц.Амгалангийн хамаа­рал бүхий ком­­­­паниуд нийлбэр дүнгээрээ нэг сая тонн нүүр­­­­сийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэ­­­дэг дүн мэдээ танилцуулсан.
2025-02-14

Ууц, өвчүү хулгайлсан хэрэг гарав

Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс элдэв гэмт хэрэг, зөрчил үйл­дэх нь олширдог. Цагаан сарын бэлтгэлээ базаан ху­дал­дан авсан ууц, өвчүү, бууз, баншийг нь хулгайлах гэмт хэрэг жил бүр цөөнгүй.
2025-02-14

Увсад хоёр хүн угаартаж амиа алдав

Угаарын хийн хордлогоор хүмүүс олноороо амиа алдаж, хэрэг­лэж буй түлшийг буруутгаж байгаа билээ.
2025-02-13

 “Бүрдэл майнинг” ХХК-иас 25.4 тэрбум төгрөг гаргуулж улсын төсөвт оруулна

“Баян” хэмээх Р.Базарын үүсгэн байгуулсан гэх ч улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээ­лэлд П.Төмөрцэцэг гэх эцсийн өмчлөгчтэй “Бүрдэл майнинг” компаниас нийгмийн даатгалын шимт­­гэлд 25.4 тэрбум төгрөг гаргуулахаар шүүх эцэслэн шийд­вэрлэлээ.
2025-02-13

Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал шүүхэд хүргүүлжээ 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байх үедээ авлигын хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг НПГ-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Тус шүүхийн эх сурвалжуудын мэдээлснээр маргааш (2025 оны хоёрдугаар сарын 13-ны) өглөө уг саналыг хэлэлцэх шүүх хурлыг хийхээр товлосон гэнэ.
2025-02-12

Угаартаж нас барсан гэр бүлийнхний мэдээллийг задруулсан үйлдэлд 4-5 хүнийг шалгаж эхэлсэн гэв

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амь­дар­даг нэгэн гэр бүлийн зургаан хүн өн­гөрсөн са­рын 23-24-нд шилжих шөнө угаартаж нас бар­сан харамсалтай хэрэг гарсан нь олны ан­хааралд өртөөд буй билээ.
2025-02-12