Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өнгөрөгч онд 5118 удаа бүртгэгджээ. Энэ өмнөх жилийнхээс 634-өөр буюу 14.1 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүний 91.7 хувь буюу 4696 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол бол 67.6 хувь буюу 3462 нь объектын түймэр аж. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 272, биологийнх 77, геологийнх 73 удаа бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, осолд 6628 хүн өртөж, 336 иргэн амиа алджээ. Ийм шалтгаанаар амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрөгч жилийнхээс 16-гаар өссөн бол учирсан хохирлынх нь хэмжээ 11.3 хувиар буурчээ. 2024 онд аюулт үзэгдэл, ослын улмаас 41.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэнэ.
Н.Мишээл