Х.Нямбаатар: Талбай дээр зассан том асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ
НЗДТГ-аас Төв талбайд “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд том цагаан асрыг зассан. Үүнээс хойш эл асарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаар өнөөдрийг хүртэл буулгаагүй байгаа юм. Уг асарыг иргэд буулгах шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бямба гарагт олон жил зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар марафоныг зохион байгуулж дуусаад хамгийн сайн үнийн санал өгсөн ААН-д уг асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Одоогоор хоёр байршил яригдаж байна. Нэг нь Хүй 7 худаг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно" гэв.
2025-05-19
Гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлээд буй. Мөн үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
2025-05-16
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг өнөөдрөөс олгож эхэллээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
2025-05-13
“Дугуйтай Улаанбаатар” өдөрлөгт 188 хүн өрсөлджээ
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дугуйтай Улаанбаатар-2025” арга хэмжээний сонирхогчдын болон мэргэжлийн төрөлд 188 хүн өрсөлдлөө. Тухайлбал, засмал замын төрөлд 108 дугуйчин оролцсон бол мэргэжлийнхэд нь 55 тамирчин өрсөлджээ.
2025-05-12
Хотын дарга Х.Нямбаатар 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгар улсад туршлага судалж ажиллажээ
Харин хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа хоёр өдрийн өмнө, "Энэ өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотод ажиллаж байна. Будапешт хот Дунай мөрний эрэгт байрладаг тул ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлага сайтай. Усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд нь чадварлаг. Тиймээс Будапешт хотын усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.
Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн менежмент европтоо гайхагддаг. Бид энэ чиглэлээр тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцлоо" хэмээн бичсэн байна.
2025-05-12
Ирэх сараас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон билээ. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удаах хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
2025-05-12