Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 730 000 байхаар тогтоолоо
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас 16 журам батлахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХI хурал Цагаан сарын өмнөхөн болж, тэдгээрээс есөн журам, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Үүнээс онцлох зарим шийдвэрийн талаар мэдээлэл хүргэе
2024-02-14
Томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж эхэллээ
Cар шинийн баярыг тохиолдуулан амарсан томоохон захуудын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэхийг тодрууллаа. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Барс-1”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Өнөөдрөөс “Сандэй”, маргаашаас “Барс-2”, “Хархорин, “Хүчит шонхор”, “Дүнжингарав” зах ажиллах нь. Тэгвэл “Баянзүрх” зах баасанд, “Саруул” бямба гаргаас хэвийн ажиллах юм байна
2024-02-14
Шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг барилга байгууламжуудад хяналт шалгалт хийв
Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцын зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан аж. Бусад зөрчлийг нь арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмж боловсруулж, тэдгээр байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэнэ.
2024-02-14
33 байршилд халиа, тошин үүсжээ
Шар усны үерт өртөж болзошгүй газруудад Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр гамшгийн шар түвшин тогтоожээ. Үүнд Сэлбэ голын дагуух газруудыг хамруулсан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням энэ талаар “Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин үүсээд байна” хэмээн мэдээлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн олон буюу 12, Чингэлтэйд ес, Сонгинохайрханд долоо, Сүхбаатарт таван байршилд халиа, тошин үүсжээ.
2024-02-14
Хотын 33 байршилд халиа тошин үүсчээ
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.
2024-02-13
2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
Улаанбаатар хотод учирч болзошгүй хамгийн өндөр эрсдэлтэй гамшиг бол газар хөдлөлт юм. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг харуулж байна. 2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн байна.
2024-02-09
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Тодорхой хэлбэл, нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс 10 чиглэлийг өөрчлөв.
2024-02-09
Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.
2024-02-09
Хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна.
2024-02-08
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.
2024-02-08