Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машинтай иргэн хөдөлгөөнд оролцоно
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна. Тус хуваарийн дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машинтай иргэд замын хөдөлгөөнд оролцоно.
2024-01-08
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж эхэллээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллалаа.
2024-01-06
"Зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг"
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцсон юм.
2024-01-05
“Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын “Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу НЗДТГ, Удирдлагын академи хамтран “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ. Сургалтын эхний ээлжид Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн 49 хорооны Засаг дарга нар хамрагдаж байна.
2024-01-05
Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ(RFID tag)суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үзлэг, оношилгооны зэрэгцээ цахим гэрчилгээ суурилуулж буйтай холбоотойгоор ачаалал үүсэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.
2024-01-04
242.8 тонн бодис, 89 тонн давс цацжээ
2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.
2023-12-31
Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчдог
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд өдөр бүр үйлчилгээ үзүүлж буй. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг юм.
2023-12-28
Шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.
2023-12-28