Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгааг судалгаагаар тогтоожээ
“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан. Тэднийхийсэн судалгаагаар эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлөх болон инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсан тул шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, мөн үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байлаа.
2023-08-18
"Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төсөл эхэллээ
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран НҮБ-ын Хүн ам нутагшил суурьшлын газраас хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
2023-08-18
Аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
Спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа тус наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч
2023-08-17
Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-08-17