Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Австрали, Канад, Америк, Европын улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар (ЖДҮ)-аас 2024 онд Монгол Улсаас хилийн чанадад зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл хийлээ.
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Загаар ойжуулж, байгалийг нөхөн сэргээнэ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗАГ ТАРЬЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР “ОЙСКА МОНГОЛ” ТББ-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2024-03-12

Төв шуудангаас Тэмээтэй хөшөө хүртэлх чиглэлд зорчих хэсгийг гурван эгнээ болгожээ

Нийслэлийн хотын түгжрэл ажил тарах үед Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжид тэг зогсолт хийхэд хүрсэн. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ургал чиглэлийг өөрчилж, түгжрэл ихтэй зорчих хэсгийн эгнээний тоог нэмэгдүүлжээ.
2024-03-12

Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөжээ.
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өгчээ

Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжиж буй.
2024-03-12

"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний II чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг гуравдугаар сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулна.
2024-03-12

"Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
2024-03-12

Дэлхий даяар 80 сая хүн глауком өвчний улмаас хараагүй болжээ

Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг сохор болгох өндөр эрсдэлтэй  өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. 
2024-03-12

291 сум хог хаягдал шатаах зуухгүй байна

Улсын хэмжээнд 137 сум хог хаягдал тархахаас хамгаалах хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтайг харуулна.
2024-03-12

Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг аялахаар болжээ

2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг долоо хоног бүрийн даваа, баасан гараг бүр аялахаар боллоо
2024-03-12

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Залууст эх оронч үзэл суртлыг сурталчлан таниулж төлөвшүүлнэ

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг олгох, төлөвшүүлэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эх орны ирээдүйн эзэд” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, Даланзадгад сумын зургаан сургуулийн төгсөх ангийн 120 сурагч оролцлоо.
2024-03-12

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган эхэллээ

Нью-Йорк хотноо гуравдугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы (CSW68) хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх”  сэдэвт үйл ажиллагааг чуулганы эхний өдөр зохион байгууллаа.
2024-03-12

189 283 малчин өрх зудад өртжээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12

Нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр борлуулж эхэллээ

Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11 350 төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн. Нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна.
2024-03-12

“Nas summit” чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулна

“Nas summit” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан хамгийн том чуулга уулзалтыг манай улсад хоёр зохион байгуулна.Цахим орчинд  70 гаруй сая дагагчтай сошиал нөлөөлөгч Нас Дэйли БОАЖЯ-тай хамтран зохион байгуулах уг чуулга уулзалт ирэх тавдугаар сарын 4-нд болох аж. Карьераа өсгөх хүсэлтэй хэн бүхэнд эл уулзалт нээлттэй, үнэ төлбөргүй гэнэ. Тус арга хэмжээд дэлхийн өнцөг булан бүрээс сошиал нөлөөлөгчид хүрэлцэн ирж,санал бодлоо хуваалцах юм .Мөн Соёлын сайд Ч.Номин зочин илтгэгчээр оролцох ажээ. Үүнд 20 гаруй байгууллага, 150 гаруй гаруй компани, мөн 1000 хүн оролцох аж
2024-03-12

Сэлэнгийн Цагдаагийн газрын дарга асан А.Энхбат нарын хэргийг давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

 Уг хэргээс Ш.Оргил болон Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж нарын үйлдлийг тусгаарлачихаад байгаа. Учир нь Ш.Оргил гадаадад Ерөнхий консулаар томилогдсон бол А.Бямбадорж нь Австрали руу гэр бүлээрээ явсан аж.
2024-03-12

Монголд эмчлэгдэхгүй өвчнийг эмчилдэг  болох боломж нээгдлээ

Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл Мэндийн Нийгэмлэгүүдийн Нэгдсэн холбооны тэргүүн А.Цогцэцэг БНСУ-д айлчилж байна. Энэхүү айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Бусан хотын  Кошины их сургуультай  хамтын ажиллагааны гэрээ хийж гарын үсэг зурлаа.
2024-03-12