
Нүүрсээр галладаг сургуулиуд болон бусад объектын зуухнуудыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй билээ. Одоогоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийнхан хийн халаалтад бүрэн шилжээд байна. Тус сургууль нь 1500 сурагчтай, уурын зуухыг LPGхийнтүлшинд бүрэншилжүүлснээр энэ өвлөөс түүхийнүүрс түлэхээ бүрмөсөн больж буй аж. Энд суурилуулсан хийн бойлер нь Япон Улсын “Rinnai” үйлдвэрийн өндөр хүчин чадалтай, түлшний зарцуулалт багатай, бүрэн автомат ажиллагаатай, 10 жилийн баталгаат системтэй гэдгээрээ онцлогтойг албаныхан онцолсон.
Сургуулийн уурын зуух өмнө нь 1800 айлын яндантай тэнцэх хэмжээний хорт утаа ялгаруулдаг байжээ. Энэхүү туршлагад үндэслэн 2026-2027 оны халаалтын улиралд уурын найман зуухыг хийн түлшинд шилжүүлэх болсноо нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Ингэснээр ялангуяа түүхий нүүрс түлдэг сургуулийн орчинд үнс, тоосжилт үүсэхээс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулах замаар ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, сурагчид болон багш, ажилтнууд, ойр орчмын айл өрхүүдийг аюулгүй орчинд сурч, ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэх гэнэ.