МИАТ ТӨХК-иас “Boeing 787-9” агаарын хөлөгт техникийн гэмтэл гарсантай холбогдуулан энэ сарын 2-нд хийх Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаартай хуваарьт нислэгээ цуцалсан юм. Иймд тус нислэгт зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдыг шилжүүлэх, дамжин нислэгт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоорэнэ сарын 4 хүртэлх Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн бүх нислэгийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт оруулсан байна.
Тус компаниас “Мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал их байгаа тул дуудлага хүлээгдэж болзошгүйг зорчигчид анхаарч, хүлээцтэй хандахыг хүсье. Шилжүүлэн захиалсан нислэгийн мэдээллийг тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаарболон и-мэйл хаягаар нь хүргүүлж байна. Нислэгийн цагийн өөрчлөлттэй холбоотойгоор зорчигчдын тав тухыг алдагдуулж буйдаа хүлцэл өчье” хэмээнд мэдэгдэлдээ дурджээ.