Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөг болжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн тайлбараар бол 10 дугаар сард ОХУ-аас шатахуун авах үнэ нэмэгдсэн байна. Шатахуун импортлогчид өнгөрсөн хугацаанд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан ч олон улсын хямралт байдал үргэлжилсээр байгаа тул нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэсэн тайлбар өгч буй.
2026-10-12

ТАНИЛЦ: Энэ намар ХҮРЭН БААВГАЙ суурьшлын бүсэд ойртсон байршлууд

Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 2026 оны намар хүрэн баавгай үзэгдсэн байршлуудыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Биологийн хүрээлэн хамтран нэгтгэн зурагжуулсныг хүргэж байна. 
2026-10-12

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд орж ирсэн 9 баавгайг устгасан

Улсын Онцгой комиссын III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцууллаа.
2026-10-09

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ 10 дугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна.
2026-10-09

Цэцэрлэг, сургуулиудын нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглолоо

Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн байна.
2026-10-09

Механик инженерийн сургуулийн замыг ирэх амралтын өдрүүдэд хаана

Хан-Уул дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болсонтой холбогдуулан тус хэсгийн замыг хаахаар болжээ. Тодруулбал, марагаш буюу энэ сарын 10-ны бямба гарагт 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний ням гарагт мөн цагийн хуваариар баруун талын урсгалыг хааж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ.
2026-10-09

Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарсан. Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/ зохион байгууллаа.
2026-10-09

ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ

Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Уг шуурхай штабын үйл ажиллагааг тус яамны дэд сайдаар шинээр томилогдсон Б.Мөнхтамир ахлан зохион байгуулахаар болжээ. Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг цахимжуулж, аль ШТС-д шатахуун түгээж байгаа, нөөц болон үлдэгдэл ямар түвшинд байгааг бодит цагийн горимоор хянах цахим систем нэвтрүүлэх боломжийг судалж, зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2026-10-09

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох гэж байна. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
2026-10-08

Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 754 дуудлага бүртгэгджээ

Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн байна. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудаас бүртгэгдсэн байна. Нийт орж ирсэн тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан байна.
2026-10-08

Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, биеийн байдал хүнд ГССҮТ эмчлүүлж байна

Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай байна
2026-10-08

Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэ өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар 6-аас доош насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд нь томуугаар өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох эсвэл цахимаар ажиллуулах тогтоол баталлаа. Төрийн албан хаагчдад энэ журам үйлчилнэ. Хувийн хэвшлүүдэд харин уриалж байна.
2026-10-07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.07/ болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна
2026-10-07

Нийт 88 удаагийн ачилтаар 1033 тонн АИ-92 автобензин орон нутагт нийлүүлжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас орон нутгийн шатахуун түгээх станцуудад АИ-92 автобензин нийлүүлсэн талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн /2026.10.06/байдлаар нийт 88 удаагийн ачилтаар 1033 тонн АИ-92 автобензин орон нутагт нийлүүлсэн байна. Үүнээс 188 тонн нь АИ-92 К5 буюу Евро-5 стандартын автобензин аж. Нийт ачилтыг есөн аж ахуйн нэгж гүйцэтгэжээ.
2026-10-06

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө

Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
2026-10-05

Нийслэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Шуурхай штаб байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлжээ.
2026-10-05

Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Идэр чийрэг монгол цэрэг” дэд төслийн хүрээнд цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж буй.
2026-10-02

ӨНӨӨДРИЙН ДУРАНД: Төв шуудангийн урд талд иргэд тойрог хэлбэрээр жагсаж, үзэл бодлоо илэрхийллээ

ӨНӨӨДРИЙН ДУРАНД: Төв шуудангийн урд талд иргэд тойрог хэлбэрээр жагсаж, үзэл бодлоо илэрхийллээ
2026-10-01

Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 72 км-ийн зайд өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 09:26:07 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2026-10-01

Шатахуун хадгалах агуулахын цогцолбор барихад япончууд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА)Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзав. 
2026-09-30