Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас орон нутгийн шатахуун түгээх станцуудад АИ-92 автобензин нийлүүлсэн талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн /2026.10.06/байдлаар нийт 88 удаагийн ачилтаар 1033 тонн АИ-92 автобензин орон нутагт нийлүүлсэн байна. Үүнээс 188 тонн нь АИ-92 К5 буюу Евро-5 стандартын автобензин аж. Нийт ачилтыг есөн аж ахуйн нэгж гүйцэтгэжээ. Үүнд:
-"Тэс Петролиум" ХХК 21 удаагийн ачилтаар 309.6 тонн,
-"Шунхлай" ХХК 23 удаагийн ачилтаар 177.1 тонн,
-"Монсуль" ХХК зургаан удаагийн ачилтаар 150 тонн,
-"Хэрс автосервис" ХХК есөн удаагийн ачилтаар 144.9 тонн,
-"Петровис" ХХК 14 удаагийн ачилтаар 118.9 тонн АИ-92 нийлүүлсэн байна.
Мөн "Сод Монгол групп" ХХК 9 удаагийн ачилтаар 72.4 тонн, "Газ Ойл нефть" ХХК 3 удаагийн ачилтаар 58 тонн, "Тод Петролиум" ХХК нэг удаагийн ачилтаар 25.2 тонн, "Ундрага Увс" ХХК хоёр удаагийн ачилтаар 8.3 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ.Аймгуудаар авч үзвэл Дархан-Уулд 170 тонн, Өмнөговьд 102.1 тонн, Говь-Алтайд 84.7 тонн, Сэлэнгэд 79.9 тонн, Хөвсгөлд 73.6 тонн АИ-92 нийлүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Түүнчлэн Төв аймагт 67 тонн, Өвөрхангайд 63.7 тонн, Ховдод 57.8 тонн, Булганд 50.9 тонн, Орхонд 47.4 тонн, Баян-Өлгийд 34.7 тонн, Дундговьд 30.5 тонн, Хэнтийд 32.4 тонн, Дорнодод 27 тонн, Дорноговьд 26.1 тонн, Архангайд 18 тонн, Баянхонгорт 12.7 тонн, Увсад 8.3 тонн орчим АИ-92 автобензин нийлүүлсэн байна.