АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөг болжээ. Холбогдох албаныхны өгсөн тайлбараар бол 10 дугаар сард ОХУ-аас шатахуун авах үнэ нэмэгдсэн байна. Шатахуун импортлогчид өнгөрсөн хугацаанд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан ч олон улсын хямралт байдал үргэлжилсээр байгаа тул нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэсэн тайлбар өгч буй.