Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн байна. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудаас бүртгэгдсэн байна. Нийт орж ирсэн тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан байна.