Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэ өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар 6-аас доош насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд нь томуугаар өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох эсвэл цахимаар ажиллуулах тогтоол баталлаа. Төрийн албан хаагчдад энэ журам үйлчилнэ. Хувийн хэвшлүүдэд харин уриалж байна.
Энэ жил томуугийн өвчлөл өндөр байгаа учраас улсын хэмжээнд 4000 гаруй ор бэлтгэлээ. Өмнөх 3 жилээс 7.5 дахин өндөр дүн мэдээ гарсан. Дэлхий дахинд риновирусын дэгдэлт маш өндөр гэсэн судалгаа гарлаа.
Томуугаас сэргийлэх хамгийн зөв арга нь вакцин. Өнгөрсөн жил 300 мянган хүн тун вакцин оруулж ирсэн бол өнөө жил 500 мянгыг оруулж ирсэн. 330 мянган хүн тун вакциныг тариад дууссан. Ахмадууд болон бага насны хүүхдүүдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Аравдугаар сарын 01-нээс 3, 6, 11, 15 насны 280 мянган хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах төлөвлөгөөт ажил эхэлж, өнөөдрийн байдлаар 23 мянган хүүхдийг хамруулаад байна" гэв.