С.Амарсайхан: Иргэн бүрд хууль тэгш үйлчилдэг байх дээр анхаарч ажиллана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын өртэй 12100 аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс нэг сарын хугацаатай нээх шийдвэр гарчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Данс, тооцоо хаагдсан аж ахуй нэгжүүдийн дансыг нээхээр болсон. Эдгээр байгууллагын дансыг хааж байгаа нь хууль бус. Орлогогүй хүмүүс яаж татвараа төлөх вэ? Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу дансыг хаадаг. Гэтэл ингэж иргэдийнхээ үзэмжээр орлогыг хааж, дансыг шууд хааж болохгүй. Иргэн бүрд хууль тэгш үйлчилдэг байх дээр анхаарч ажиллана.
2026-04-06
АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.
2026-04-06
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
Тусгаар тогтнол - 3333 хөтөлбөрийг 10 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн ерөнхий боловсролын сурагчид нэгэн цагт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Тодруулбал, Их Монгол Улс байгуулагдсаны 2235 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуулийн 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа.
2026-04-03
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлц 114 гишүүн оролцож 84 нь дэмжсэнээр С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдлоо.
2026-04-03
Нийт нутгийн 15 хувьд цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 15 хувьд цастай байна.
2026-04-03
Оюутан дадлагажуулах “Нээлттэй парламент-2026” хөтөлбөрийн хаалт боллоо
Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.
2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол, Киргизийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хэллээ.
2026-04-03
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүллээ гэж намын дарга Н.Учрал хэлсэн. Дэлхий нийт дайны байдалд байна.
2026-04-02
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй
УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Аливаа асуудалд бодиттой байх ёстой. Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй. Тиймээс нэрээ татсан гэх асуудал яригдаагүй.
2026-04-02
1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард багтаан олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
2026-04-02
УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлжээ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар шинэ УИХ-ын даргын нэрийг тодруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлжээ. Харин С.Амарсайхан нэрээ татаж, С.Бямбацогт Удирдах зөвлөл дэмжлээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэнэ.
2026-04-02