Тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын нөхцөл байдлын талаарх зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Өнөөдөр /2026.05.20/-ны өдөр нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Жолооч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.