Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
2026-03-23
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна
Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2026-03-20
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг. Гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно.
2026-03-19
ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
2026-03-18
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
2026-03-18
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ.
2026-03-18
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.
2026-03-18
100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:07 цагт ирсэн ОБЕГ иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2026-03-17
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
Төв аймгийн зарим сумдын нутагт мал, амьтны шүлхий өвчин гарчээ. Иймд мал бүхий иргэд, малчид та бүхэн Улаанбаатар хотын улаан бүс болон Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт адуу, малыг бэлчээрлүүлэхгүй, оруулахгүй байхыг анхааруулж байна.
2026-03-17
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлжээ
Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай
2026-03-16