
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 51 суманд аюулт үзэгдэл, ослын 119 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа. Нийт дуудлагын 99 нь обьектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.