Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-05-23
Л.Гантөмөр: АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа
"МАН маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Улс орноо бодсонгүй. Улсын эрх ашгийг уландаа гишгэлээ гэж харлаа. Гүтгэлээ. Гүтгэлгээ одоо зогсоох хэрэгтэй. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа. Түүнээс биш Лодойсамбуу, Баярмаа гишүүн илүү дугараад байна гэсэн шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм. Ер нь үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж хаана байдаг юм. УИХ-ын гишүүний амыг барина гэсэн гэрээ хаана ч хийгдэхгүй. МАН-д цаашид шударга шүүмжлэл хэлэх УИХ-ын гишүүд төрнө шүү дээ, тэр болгонд засгаа огцруулаад байх уу. Тийм юм байхгүй. Бид хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх тухай л гэрээ хийсэн. Хөгжлийн төлөө зориг гаргая гэж нэгдэж явсан. Тиймээс "АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо" гэж МАН-аас шаардаж байна.
2025-05-22
Өдөртөө 19-21 хэм дулаан байна
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-05-22