
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны Б/01 дүгээр тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга А.Энх-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат, мөн газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй комисс ажлыг өнөөдөр (2026.01.12) хүлээлгэн өглөө.