Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв.
Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ" гэв.
Тэгвэл өнөөдөр О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.