Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ.
2025-09-08
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна
Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж байна. Энэ бол Скандиновын орнууд болон Сибирийн айлууд хэрэглэдэг Финлянд загварын зуух юм. Энэ зуухыг өвлийн цагт газаар ажиллуулж, зундаа гал түлж болдог. Мөн дулаан барих нэмэлт яндантай. Хэрэв айлууд сонирхвол үүнийг нэмээд авч болно. Температурын болоод газ алдалтыг хэмжих мэдрэгчүүдтэй.
2025-09-05
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна
Нийслэлийн Засаг Даргын “Ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээ хийх” тухай 2025 оны А/1224 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна. Тодруулбал, Богд-Хан уул, Чингэлтэй хайрхан, Туул гол, Их бага баян, Халзангийн давааны ил задгай хог хаягдлыг цэвэрлэх юм. Их цэвэрлэгээг энэ сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2025-09-05
Нийслэлд 14 хэм дулаан байна
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.
2025-09-05
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өчигдөр (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.
2025-09-04
Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.03) буцлаа. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол, Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс үдэн мордуулав.
2025-09-03