Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол энэ сарын 29-ний өдөр буюу өчигдөр гарчээ. Тодруулбал, ачааны машинууд мөргөлдсөний улмаас нэг иргэн нас баржээ. Уг дуудлага мэдээллийг Цагдаагийн газарт ирүүлснийг шалгахад жолооч нь Бэйбэн норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
- Зорчих хэсгийг чөлөөлөх,
Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.