Таеквондогийн багийн тулаан болох нь
Таеквондогийн спортод олны анхаарлыг татдаг техник, тактик, ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Монголын таеквондогийн холбоо “3х3 багийн тулаан-2024” УАШТ-ийг ирэх сарын 4-6-нд “Улаанбаатар палас”-ын “Royal hall”-д анх удаа зохион байгуулах нь.
2024-10-15
ОХУ-ын тамирчин А.Юрий хотын аваргаар тодорлоо
Туялзуур сэлмийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулсан дээрх тэмцээнд таван клубийн 100 гаруй тамирчин оролцов.
2024-10-15
Б.Нарантуяа шигшээ дөрөвт шалгарав
Австрали улсад зохион байгуулсан снүүкер биллиардын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа Монголоос оролцсон.
2024-10-10
Б.Уянга “Mr.Olympia”-д өрсөлдөж байна
АНУ-ын Лас-Вегас хотод бодибилдинг, фитнесийн олон улсын “Mr.Olympia” тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас мэргэжлийн тамирчдын ангилалд ОУХМ Б.Уянга өрсөлдөж буй. Тэрбээр өнгөрсөн жил зохион байгуулсан “IFBB pro Taiwan” тэмцээнд түрүүлснээр “Mr.Olympia”-д оролцох эрх авсан юм. Тус тэмцээнд оролцох эрх авах нь өндөр шалгууртай аж.
2024-10-10
“Өсөх-Од”, “Оч” клубийнхэн зэрэг ахиулах тэмцээнд тэргүүллээ
Ширээний теннисний тамирчдын зэрэг ахиулах “Намрын тойрог” тэмцээн болж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын дүүрэг, клубүүдээс мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцов.
2024-10-09
Өсвөрийн бөхчүүд III байрт шалгарлаа
АНУ-ын Пенсильвани мужийн Манхаям хотод зохион байгуулсан “Journeymen world classic” чөлөөт бөхийн тэмцээнд Монголын өсвөр үеийн таван эмэгтэй тамирчин хоёр дасгалжуулагчийн удирдлагад оролцлоо. Манайхан есөн орны 240 гаруй тамирчин өрсөлдсөн. Тэднээс 61 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Биеийн тамир, спортын газрын тамирчин М.Баясгалан хүрэл медаль хүртлээ.
2024-10-08
Э.Цэнджав: Хөл бөмбөгийн тоглолт хаалгачаас хамаардаг тул багийнхаа итгэлийг алдахгүйг хичээдэг
“Дэрэн” клубийн хаалгач, “Хад”-ын довтлогч Э.Цэнджав хүүхэд байхаасаа хөл бөмбөгөөр хичээллэсэн тоглогчдын нэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын биеийн тамирын багш, “Титэм Хужирт” клубийн дасгалжуулагч Д.Эрхэмбаярын удирдлагад бэлтгэл хийж, спортын замналаа эхлүүлжээ. Аав, ээжийнхээ зөвлөснөөр хичээлдээ нэг хэсэг анхаарал хандуулж, ногоон талбайд эргэн ирсэн цагаасаа дотоодын томоохон тэмцээнүүдэд өрсөлддөг болсон юм.
2024-10-04
О.Энхболд, Т.Хулан нар улсын аваргаар шалгарав
Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан гар бууны сумтай карабины УАШТ-ий шилдгүүд тодорлоо. Энэ удаа 32 тамирчин оролцож, ур чадвараа сорьсноос оптик харааны хэрэгсэлтэй ангилалд хувийн дүнгээр О.Энхболд улсын аварга болсон юм.
2024-10-03
Манайхан холимог багийн уралдаанд түрүүллээ
Филиппиний Манила хотод Зүүн Азийн тэшүүрийн “Sea open trophy” цуврал цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын тэшүүрчид 10 орны 90 тамирчинтай өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Гэрэлтуяа 1500 метрийн зайн уралдаанд мөнгө, (финалын 21), 500 метрийнхэд алтан медаль, (финалын 34 оноо) авав.
2024-10-03
З.Ирмүүнтэй эн зэрэгцэх тамирчин байсангүй
Тэднээс тав нь нэг одны болзол хангаж цагаан бугуйвч, хоёр одны болзол хангасан нэг тамирчин шар, гурван одны болзол хангасан гурван оролцогч улаан, таван одны болзол хангасан долоон тамирчин хар бугуйвч гардав. Чансаанд насны ангилал харгалзахгүй өрсөлдсөн оролцогчдоос “3х3х3” шооны төрөлд Ц.Тэмүүлэн түрүүлжээ.
2024-10-03
Б.Цагаанбаатар ДАШТ-ийг дэнсэлжээ
Триатлоны ДАШТ-ий ээлжит гараа БНХАУ-ын Вэйхай хотод болж өндөрлөв. Тус тэмцээнийг удирдан зохион байгуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Цагаанбаатар ажиллажээ.
2024-10-03
Монголын баг Филиппин, Макао, Казахстаны шигшээтэй тоглоно
Цахим сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж, олон улсын зэрэглэл бүхий лигийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг болсон. Монгол Улсын сагсан бөмбөгийн цахим шигшээ багийнхан “eFIBA Asia pre-qualifiers” тэмцээнд (Азийн урьдчилсан шалгаруулалт) Филиппин, Макао, Казахстаны багтай нэг хэсэгт тоглоно. Манай багийн тоглогчид серверийн хоцрогдолгүй тоглохын тулд БНСУ-ыг зорьсон байна.
2024-10-03
А.ХҮСЛЭН: Дэлхийн аварга болох зорилгоо биелүүлсэн
Монголын цанын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Хүслэн удам дамжсан тамирчин. Түүний ээж, ОУХМ Э.Очирсүрэн “Турин-2006” өвлийн олимпын ХХ наадмын гүйлтийн цанын төрөлд оролцож, “Ванкувер-2010” XXI олимпод өрсөлдөхдөө Монголын багийн тугчаар сонгогдож байв. Итали улсад өнгөрсөн сарын 12-15-нд зохион байгуулсан дугуйт цанын залуучуудын ДАШТ-д Монголын гүйлтийн цанын шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцсон. Тэднээс А.Хүслэн 19 насныхны ангилалд 200 метрийн зайд 17 орны 34 тамирчинтай өрсөлдөж, дэлхийн аваргаар тодорсон юм. Тэрбээр тус тэмцээний дараа Швейцарыг зорьж, Цюрих хотод болсон дугуйн ДАШТ-д өсвөр үеийнхний ангилалд хурд сорьсон билээ. Өнгөрсөн өвөл БНСУ-д болсон гүйлтийн цанын 54 дэх удаагийн УАШТ-ий спринт зайд шагналт V байрт шалгарч, “Канвон-2024” залуучуудын өвлийн IV олимпод өрсөлдсөн цаначдаас 35 дугаар байрт жагссан. Түүнийг дугуйт цанын ДАШТ-ээс эх орондоо алтан медальтай ирэхэд нь зочноор урьж ярилцлаа.
2024-10-02