Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Эрчим хүчний компаниуд өнгөрсөн жил 190 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Монголын эрчим хүчний компаниуд 2024 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч 130 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Тэгвэл 2025 онд ч төрийн өмчийн эрчим хүчний компаниудын алдагдал нэмэгдэж, 190 орчим тэрбум төгрөг болохоор байгааг “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээллээ.
2026-02-26

М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлыг дэд хороогоор хэлэлцэх нь

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн бүдүүлэг, ёс зүйгүй үг, үйлдэл хэрээс хэтэрч буйд олон нийт дургүйцэж, эгүүлэн татахыг шаардаж эхэлсэн. Тэгвэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Ингэж л толгой дээр нь гараад суучихсан, намынх нь нэр хүндийг унагаж буй гишүүнтэйгээ “тэмцэх”- ээр шийдсэн бололтой. Учир нь Нара ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэглэгдэж гишүүн болсон юм.
2026-02-26

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг энэ онд өргөтгөнө

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөж буй аж.
2026-02-26

Нийслэлийн төсвийг 2.2 их наядаар нэмж тодотгон, “Улаанбаатар трам” төсөлд 350 тэрбумыг “булна”

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын парламентаар батлуулаад ердөө хоёр сар болж буй 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, уржигдраас хэлэлцүүлж эхлэв.
2026-02-26

Буйр нуурт “Приус-30” машин живж, нэг гэр бүлийн дөрвөн хүн энджээ

Цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбоотойгоор гол, нуурын толио болон мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсээр буй билээ. Гэсэн ч иргэд цаг хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 24-нд Дорнод аймгийн Буйр нуурт “Приус-­­30” маркийн автомашинтай зор­ чиж явсан нэг гэр бүлийн зургаан хүн мөс цөмөрсний улмаас осолдов.
2026-02-26

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих компанийг тавдугаар сард тодруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг сонгон шалгаруулах ажлын явцын талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд мэдээлжээ. Үүнийг хариуцсан ажлын хэсгийнхэн тавдугаар сард багтаан үр дүнгээ танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
2026-02-26

Мафийн боссын үхэл спортод нөлөөлөх үү

Мексикийн хамгийн хүчирхэг хар тамхины мафийн нэг болох Халискогийн шинэ үеийн босс Эль Менчог тус улсын арми өнгөрсөн даваа гарагт хөнөөв. Одоогоор Халиско мужид онц байдал зарлаад байна. Мужийн хэд хэдэн хотод нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, сургуулиудыг хааснаас гадна оршин суугчдыг гудамжинд гарахыг нь хоригложээ.
2026-02-25

Домгуудын хариу тулаан болно

Мэргэжлийн боксын амьд домгууд болох Мэнни Пакьяо, Флойд Мэйведер Жуниор нар ирэх есдүгээр сарын 19- нд АНУ-ын Лас-Вегас хотын Sphere ордонд тулалдахаар болжээ. Эл тулааныг Netflix шууд дамжуулах юм.
2026-02-25

М.ШАЙДОРОВ: Олимпын аварга болсноо мэдээд шоконд орсон

Казахстаны уран гулгагч Михаил Шайдоров эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр, энэ удаагийн өвлийн олимпын наадмын томоохон дуулианы эзэн болсон. Түүнтэй tengrinews.kz-ийн хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
2026-02-25

18 настай залуу өөрийгөө буудаж амиа хорложээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Зуун мод гэх газарт энэ сарын 22-нд нэгэн залуу өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ. 18 настай тэрбээр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас бүртгэлгүй галт зэвсэг ашиглан ийм болчимгүй үйлдэл гаргасан хэмээн орон нутгийн иргэд мэдээлж буй юм. Өдгөө уг хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
2026-02-25

Шатрын олон улсын фестивалийг цахимаар зохион байгуулах нь

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон улсын шатрын холбооноос зөвхөн охид, эмэгтэйчүүдийн дунд цахимаар олон улсын фестивалийг зохион байгуулахаар болсон. Уг фестивалийн хүрээнд олон арга хэмжээнүүд болохын нэг нь “Queens womens” нээлттэй тэмцээн юм. Эл тэмцээнд бүх насны эмэгтэй шатарчид оролцох бол “Unrated princesses” тоглолтод чансаагүй ес, 11, 13, 15 болон 17 нас хүртэлх насныхан өрсөлдөх нь.
2026-02-25

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болно

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, холбогдох дүрэм журам зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болох гэнэ. Уул уурхай, барилга, зам зэрэг хүнд үйлдвэрийн салбарт иргэд ажлын байран дээрээ осол, гэмтэлд өртөх нь түгээмэл. Энэ тохиолдолд ажилчид ихэнхдээ шинжээчийн дүгнэлтгүйгээр удирдлагуудтайгаа “тохирох” гэж оролдоод эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон нь олон байдаг аж. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан хамтраад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүссэн зөрчил, ослын үед шинжээч томилох журам боловсруулахаар болсон байна.
2026-02-25

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо 

Дэлхийн газрын зураг дээрх хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй наадам болох 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь ирэх тавдугаар сарын 9-нд хөшгөө нээнэ. Спортоор зүйрлэвэл олимпын наадамтай дүйцэхүйц энэхүү арга хэмжээ нь зөвхөн уран бүтээлчдийн цугларалт бус, улс орнуудын соёлын бодлого, оюун санааны дархлаа, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах бодит хандлагыг тодорхойлдог томоохон талбар юм.
2026-02-25

“Чөлөөлье” хөдөлгөөний хүрээнд зөвшөөрлийг цэгцэлнэ

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч­ лөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан өнгөрсөн сард байгуулсан. Тус ажлын хэсгээс дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аж.
2026-02-25

Богдын голын усны түвшин багассан тул ховор загаснуудыг нүүлгэн шилжүүлж байна

Завхан аймгийн төвөөр урсдаг Богдын голын усны түвшин багассаны улмаас хөлдөөгүй үлдсэн хэсгүүдэд загас олноор бөөгнөрөн, эхнээсээ хүчилтөрөгчийн дутагдалд орж, осгосны улмаас хорогдох болжээ.
2026-02-25

Монгол Улсыг чөдрийн ганцаас нь салгах хэнд ашигтай вэ

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүү­ дийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг10”-т “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Шатарбалын Даваадорж “Монгол Улсыг чөдрийн ганцаас нь салгах хэнд ашигтай вэ”, “Монголд дайн болж байна уу” нийтлэлүүдээрээ шалгарсан юм.
2026-02-25

Нэгдүгээр сард 44.7 мянга гаруй жуулчин Монголын өвлийг зорин иржээ

Монгол Улс дахь өвлийн аялал жуулчлал гайхам­­шигтай өсөлтийг үзүүлж, энэ оны нэгдүгээр сард л гэхэд 44.7 мянга гаруй гадаад жуулчин хүлээн авсан тухай “TravelandTourWorld” цахим хуудас мэдээлэв.
2026-02-25

Хувьсан өөрчлөгдөж буй худалдааны салбар

Өмнө нь бид дэлгүүр хэсэхээр, гутал, хувцас авахаар гэрээсээ гардаг байлаа. Ха­­­рин одоо бол гэртээ тухлан суугаад утсаа “мааждаг” болсон. Өнөө үед дэлгүүр бидэн дээр “ирдэг” болжээ. Худалдааны салбар ийнхүү хур­­дацтай хувьсан өөрчлөгдсөөр. Энэхүү өөрчлөлт өндөр хөгжилтэй улсуудад олон жилийн өмнөөс эхэлсэн бол манай оронд “Ковид-19” цар тахлын дараагаас идэвхтэй үргэлжилж байна. Магадгүй хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний дэлгүүр, лангууны тоо цаашид улам бүр цөөрөх, хэлбэр нь өөрчлөгдөх, үгүй болох ч шинжтэй.
2026-02-25

Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг дахин шаардав

УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чой­жилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдад тавьсан. Мөн эдгээр сайдыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барихаар өөрийн албан бланк гарын үсэг цуглуулж буй. Гэвч үүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий сайд ямар нэг арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй тул бодит шийдэл гаргахыг дахин шаардсан байна.
2026-02-25

Монгол Улс Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр эхний тавд багтлаа

Дэлхийн энх тайвны индекс (Global peace index)-ийн 2025 оны шинэчилсэн тайланд дурд­санаар Монгол Улс Ази тивийн хамгийн амгалан, аюулгүй таван орны нэг болжээ. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн 163 улсыг энх тайвны байдлын түвшнээр нь жагсаадаг бөгөөд манайх өнгөрсөн оныхоос найман байраар ахиж, 37-д жагссан нь олон улсад аюулгүй байдлын түвшин нэмэгдсэнийг харуулсан үзүүлэлт болов. 
2026-02-25