Завхан аймгийн төвөөр урсдаг Богдын голын усны түвшин багассаны улмаас хөлдөөгүй үлдсэн хэсгүүдэд загас олноор бөөгнөрөн, эхнээсээ хүчилтөрөгчийн дутагдалд орж, осгосны улмаас хорогдох болжээ.
Гол, мөрний усны горим, байгаль, цаг уурын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Байгаль орчны газрынхан шуурхай арга хэмжээ авч, Богдын голоос монгол хадран, завхан эрээлж зэрэг ховор загаснуудыг Чигэстэйн харзанд яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Загаснуудыг аюулгүй бүсэд шилжүүлэн, хамгаалах ажлыг аймгийн байгаль орчин, онцгой байдлын байгууллагын алба хааг чид, нутгийн 30 гаруй иргэн гүйцэтгэж буй гэв.
Богдын голын хөвөөнд загас олноор үхсэн байсныг иргэд анх мэдээлсний дагуу дээрх арга хэмжээг авсан аж. Завханы сахалт эрээлж нь агнуурын бус, дунджаар 16-18 см-ийн урттай, усны ёроолын шавжаар хооллодог жижиг загас юм. Хүйтэн устай, урсгал ихтэй, чулуу, хайргатай хэсэгт амьдардаг ба Төв Азийн гадагш урсгалгүй Завхан голын ай савд түгээмэл тархацтайгаараа онцлогтой. Харин монгол хадран нь цэнгэг, хүйтэн устай гол, нуурт амьдардаг, манай орны унаган төрөл, зүйл бөгөөд “Улаан данс”-ны устаж болзошгүй “эмзэг” ангилалд багтсан байдаг.
О.Ундрах