Нэгдүгээр сар 1940 оноос хойш хамгийн их хур тунадастай сар болж өнгөрчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 3.7 хэмээр, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн байсан гэнэ. Эл сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас оржээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
2026-02-11
Өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах нь
Орхон аймгийнхан өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын “Агротек” компанитай хамтран ажиллах санамж бичиг саяхан байгуулжээ. Үүний хүрээнд тус компанийн захирал Ли Сон Чун Монголд ирж, дөрвөн улирлын хүлэмжийн инновац хэрхэн нэвтрүүлэх талаар газар дээр нь ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүлэмжид жилийн дөрвөн улиралд тасралтгүй тариалалт хийх боломж бүрдэх төдийгүй эл чиглэлээр хүний нөөц ч бэлдэх аж.
2026-02-11
Гадаад худалдааны сарын ашиг түүхэн дээд хэмжээнд хүрэв
Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны оны мөн үеийнхээс 30.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын орлого импортод зарцуулсан хөрөнгөөс 906.5 сая “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
2026-02-11
Иргэд түлш авахын тулд дугаарласан хэвээрээ байна
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүрэг дэх түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцжээ. Тус дүүргийн VII, XX хороонд байрлах түлш борлуулах таван цэгээр орж, борлуулагчидтай уулзахад сүүлийн өдрүүдэд нэг цэгт таван тн орчим түлш нийлүүлж байгаа бөгөөд буусан даруйдаа 1-2 цагийн дотор дуусаж, иргэд дугаарлан зогсох болсныг учирлажээ.
2026-02-11
Агуу хүний солиорох нь ч “агуу”
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-02-11
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 10 байраар ухарч, 124-т жагслаа
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас өнгөрсөн оны авлигын төсөөллийн индексийг өчигдөр танилцууллаа. Үүгээр Монгол Улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2024 онд 114-т жагсаж байснаас 10 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Дээрх индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашиглан 100 оноогоор дүгнэдэг бөгөөд энэ удаад манай орон 31 оноо авчээ.
2026-02-11
УНТЭ түр орлон гүйцэтгэгчдийн “дадлагын бааз” болжээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т дарга тогтохоо болилоо. Төрийн өмчийн эмнэлгүүдийн захирлууд угаасаа л “нэг засгийн настай” байсаар ирсэн нь үнэн. Энэ нь төр засаг солигдох бүрд эмнэлгүүдийн дарга нарыг халж сэлгэдэг муу жишиг тогтсонтой холбоотой. Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо төв, тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн дарга нарын олонхыг нь өөрийн хүнээрээ сольсон.
2026-02-11
Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд дахин тэргүүлж эхлэв
Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын IQAir цахим хуудсанд мэдээлснээр Монгол Улсын нийслэл “Хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын жагсаалтад дахин багтаж, улмаар тэргүүлэх болжээ. Тодруулбал, энэ сарын 8-ны ням гаргийн 05.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанар “AQI 204” ангилал буюу “Эрүүл мэндэд маш их хортой” гэж үнэлэгдсэн байна. Ингэснээр манайх Энэтхэгийн Мумбай болон Колката, Бангладешийн Дака, Пакистаны Карачи зэрэг агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг томоохон хотуудыг ч ардаа орхин “түрүү магнай” хүртэв.
2026-02-11
Энэ сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцын хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулах нь.
2026-02-10
Стандарт хангасан агуулахад хэвийн боовыг 21 хоног хадгалах боломжтой
Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг нь алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг Стандарт хэмжил зүйн газар (СХЗГ)-аас анхааруулав. Сар шинийн баярыг тохиолдуулан зах, худалдааны төвүүдэд олон нэр, төрлийн хэвийн боов худалдаж буй. Тэдгээр нь чанарын шаардлага хангасан агуулахад хадгалсан, эсэх нь тодорхойгүй байдаг.
2026-02-10
Сонсголонгийн хүүхдийн сэргээн засах төв эпилепсийн танхимтай боллоо
Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийг олон улсад эпилепси өвчнийг нийтэд таниулах, ийм оноштой хүмүүсийг ойлгох, дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д анх удаа эпилепсийн танхим нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус төвийн эмч, мэргэжилтэн, багш нар болон эцэг, эх, асран хамгаалагч нар оролцсон юм.
2026-02-10
“Уйтгар гуниг шиг урам өгдөг юм надад байхгүй”
Агата Кристигийн адал явдалт романууд уншигчдыг татах болсноор нэгэнт хагас зуун өнгөрсөн ч түүний насан эцэслэснээс хойш 50 жил болсон хойно ч зохиолч нь оньсого мэт байсаар буй юм. 1955 онд ВВС-гийн сурвалжлагчийн асуултад түүний өгсөн хариулт амьдралынх нь зарим нууцыг тайлсан байдаг. Энэ эмэгтэйн амьдрал зохиол бүтээлийнх нь үйл явдал шиг нарийн төвөгтэй байжээ.
2026-02-10
Өөрийн зардлаар эм, тариа авсан бол төлбөрөө буцаан авах нь
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас худалдан авсан бол төлбөрийг буцаан авах боломжтой юм байна. Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм, тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгч шийдүүлэх аж. Хэрэв тухайн эмнэлэг таны асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГын лавлах утас 1800-1363, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101153, 70101699 дугаарт мэдэгдэхийг тус газраас мэдээлэв.
2026-02-10
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг”
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол ёс уламжлалаар өрх-гэрийн өмөг түшиг, улс-гэрийн сүлд хийморь болсон эрчүүд маань бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим байж гэмээнэ айл өрхийн амьдрал тэгширнэ.
2026-02-10
“Улаанбаатар метро төсөл” байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шаардлагыг хангажээ
Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар доогуур 20-30 метрийн гүнд 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар метро төсөл”-ийн бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг гадаадын зээлээр санхүүжүүлэхийн тулд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг заавал хийлгэсэн байх шаардлагатай. Тэгвэл уг үнэлгээг боловсруулж дууссаныг өчигдөр мэдээллээ.
2026-02-10