Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас худалдан авсан бол төлбөрийг буцаан авах боломжтой юм байна. Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм, тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгч шийдүүлэх аж. Хэрэв тухайн эмнэлэг таны асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГын лавлах утас 1800-1363, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101153, 70101699 дугаарт мэдэгдэхийг тус газраас мэдээлэв.
Сонирхуулахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг улсын 77, хувийн 118 эмнэлэг байдаг аж.