Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 3.7 хэмээр, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн байсан гэнэ. Эл сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас оржээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
Агаарын үнэмлэхүй бага температур -30 хэм давж хүйтэрсэн өдрийн тоо Увсын Улаангом, Тэс, Баруунтуруун, Малчин, Завханы Отгон, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөө орч моор 25-31, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Дорнод аймгийн зарим сум болон Улаанбаатар хотын Буянт-Ухаа, Багануур орчимд 20-24, бусад нутгаар 5-19 өдөр үргэлжилжээ. Харин нутгийн өмнөд хэсгээр хэт хүйтрэлт ажиглагдаагүй байна.
Ч.Туяа