Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны оны мөн үеийнхээс 30.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын орлого импортод зарцуулсан хөрөнгөөс 906.5 сая “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Гадаад худалдааны гол түүхий эд чулуун нүүрсний экспорт 9.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 86.4 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний нэг сард 116.6 мянган тонн авто бензин импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс 40.5 хувиар өссөн дүн бол 147 мянган тонн дизель түлш худалдан авсан нь 13.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Ачааны болон суудлын 7361 автомашин импортолсон нь жилийн өмнөхөөс 50 орчим хувиар буурсан дүн гэнэ. Чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс болон молибден, цайрын баяжмал, газрын тос зэргийг 100, самнасан ноолуурын 63.5 хувийг урд хөрш рүү нийлүүлсэн нь нийт экспортын 81.3 хувийг эзэлснийг ГЕГ-ын тайланд дурджээ.
С.Дулам