Орон нутгийн замд ачааны машинууд мөргөлдөж, дөрвөн хүн амиа алджээ
Булган аймгийн Рашаант сумын нутагт гарсан зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн нас барлаа. Орон нутгаас Улаанбаатарыг зорьж мах борлуулахаар явж байсан ачааны автомашины жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс үү, гүйцэж түрүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үү мөргөлдсөн аж. Үүний улмаас хоёр машинд сууж явсан гурван хүн газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргүүлэх замдаа амиа алджээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд “Хоёр гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс таалал төгсөж, тус бүрийн дөрөв буюу нийт найман хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичиж буй.
2025-10-28
Сувилахуйн зөвлөх зэргийн шалгалтад 46 хүн хамрагджээ
Манай улсад нийт 13 мянга гаруй сувилагч ажиллаж байна. Тэдгээр сувилагчид мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгалтыг Монголын сувилагчдын нийгэмлэгээс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д энэ сарын 24-26-нд зохион байгууллаа. Шалгалтад нийт 46 сувилагч хамрагдсан байна.
2025-10-28
Коксон түлшний хүртээмжийн талаар мэдээлэл сонслоо
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр коксон түлшний хүртээмжтэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд 500 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол энэ жил 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөсөн тухай нийслэлээс мэдээлсэн.
2025-10-28
“Алтанжолоо импекс”-ийн В.Энхбаатарыг албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн шүүхэд шилжүүллээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Гантулга нарт холбогдох хэрэгт НПГ-аас дахин яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь удаагаа шилжүүллээ. Уг хэргийг өнгөрсөн зун шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
2025-10-28
Эмч нарын цалинг тав хоногт багтаан нэмэхгүй бол ажил хаяна гэв
Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарлаад хэдийн долоо хоног өнгөрсөн. Гэвч холбогдох байгууллагуудаас хариу өгөөгүй тул тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаяхаар болжээ.
2025-10-28
“Төрийн байгууллагын 70.5 хувь нь халдлагад өртөж буй, эсэхээ мэддэггүй”
Олон улсын кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 194 орноос 103-т буюу бэхжиж буй шатандаа явж байгааг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс мэдээлэв. Тодруулбал, тус үзүүлэлтийг хууль, эрх зүйн орчин, техникийн үзүүлэлт, бүтэц, зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа гэсэн таван шалгуураар хэмжиж, нэгдсэн дүнгээр байр эзлүүлдэг юм. 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд манай улс хууль, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт шалгуурт 20 онооноос 13-19 гэсэн өндөр үнэлгээ авчээ. Харин техникийн үзүүлэлт, хамтын ажиллагаанд хамгийн бага буюу 6.4-6.6 оноо авсан байна. Эдгээр үзүүлэлтэд үндэслэн улс орнуудыг кибер аюулгүй байдлын түвшнээр нь үлгэрлэж, дэвжиж, бэхжиж, бойжиж, бүрэлдэж буй гэж ангилдаг аж.
2025-10-27
Өнгөрсөн арав хоногт сүүлийн 44 жилд тохиогоогүй хүйтэн өдрүүд өнгөрчээ
Аравдугаар сарын дунд арав хоногт агаарын дундаж температур нэмэх хоёр хэмийн дулаан байдаг бол энэ жил хасах 4.9 хэмийн хүйтэн байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хэмээр хүйтэрсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн арав хоног буюу энэ сарын 11-20-нд агаарын дундаж хэм 4.9 байсан нь 1981 оноос хойш тохиосон хамгийн хүйтэн хоногууд болжээ. Харин энэ сарын 22-25-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарсан юм.
2025-10-27
Соёл, спортын арга хэмжээнд хүүхэд оролцуулах журам боловсрууллаа
Соёл урлагийн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрынхан хамтраад Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах, эрхийг хамгаалах журмыг шинэчлэн боловсруулснаа мэдээллээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.8 дахь хэсэгт “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу ийнхүү ажил хэрэг болгожээ.
2025-10-27
Зүүний үзэлт төвийг сахигч
Ирланд улсад Ерөнхийлөгчийн сонгууль 10 дахь удаагаа болсон бөгөөд одоогийн Төрийн тэргүүн Майкл Хиггинс халаагаа ирэх сарын 11-нд өгнө. Сонгуулийн дүнг зарласны дараа Коннолли үг хэлэхдээ “Би сонсдог, боддог, шаардлагатай үед хэлдэг Ерөнхийлөгч байх болно. Би энхийн дуу хоолой, манай төвийг сахисан бодлогыг түшиг тулгуураа болгосон, цаг уурын өөрчлөлтөөс учирч болох аюулыг хэлдэг дуу хоолой чинь байна” гэжээ.
2025-10-27
Цахим спортын ертөнцийг цочроосон шийдвэр ба Senzu-гийн ирээдүй
Монголын цахим спортын “домог” гэгддэг “MongolZ” баг Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгаж буйгаа зарласан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал боллоо. Counter-strike тоглоомын дэлхийн аварга гэгддэг Будапештийн мэйжор эхлэхэд ердөө нэг сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед бүрэлдэхүүндээ ийм том өөрчлөлт оруулсан нь цахим спорт сонирхогчдыг талцуулахад хүргэв. Учир нь “MongolZ”-ынхон энэ улирлын хоёрдугаар хагаст цахим спортын дэлхийн аваргад түрүүлэн, “BLAST bounty” болон “Fis-sure playground-2” тэмцээний финалын шатанд шалгарч, өөрсдийн ур чадвар, чансааг тодоор тамгалсан юм.
2025-10-27
Туул голын уснаас дөрвөн төрлийн нян илэрчээ
Туулын уснаас дээж авч, шинжилгээ хийлгэжээ. Ингэхдээ Баянзүрх, Маршал, Яармаг, Биокомбинат гэсэн дөрвөн цэгийн байршлаас дээж авч, Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн аж. Улмаар Баянзүрхийн гүүр орчимд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт стандартын шалгуураас 2.8 дахин их гэсэн хариу гарчээ.
2025-10-27
Нарийн, нарийвтар ноост хонины үүлдрийг сайжруулна
ХХААХҮЯ, ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв хамтран Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн, нарийвтар ноост хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор дөрөв дэх жилдээ, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийж буйгаа мэдээллээ. Хээлтүүлэгт мах, ноосны чиглэлийн, 18-21 микрон ноостой, Австралийн “Мерино” үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үрийг ашиглаж байна. Ийн үржил селекц хийснээр хонины ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том болж, мах, ноосны гарц нэмэгдсэн аж.
2025-10-27
Эдийн засгийн эрх чөлөө: Швед яагаад чадав
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд санал авах үйл явц ид өрнөж байна. Энэ удаад туc хуулийн төслийн зүйл, заалтыг шүүж, “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” заалтуудыг онцолж, дутуу орхисон зүйлийг гоочлохоос илүүтэй, яагаад Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийг сайжруулах ёстой, үүний тулд Шведийн туршлагаас юу суралцаж болох тухай өгүүлэхийг зорилоо.
2025-10-27
“Багш нарын ажил хаялт үргэлжлэх тул хичээл орохгүй”
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 24-нд дуусаж, хуваарь ёсоор өнөөдөр хичээл эхлэх байв. Гэвч Засгийн газар, Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооныхон багш нарын цалин нэмэх асуудлаар зөвшилцөж, хэлэлцээрийн ширээний ард сууж чадсангүй.
2025-10-27
Тогтолцоогоо өөрчлөхгүй бол “Темасек”-аас үлгэр аваад ч нэмэргүй
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, МИАТ, “Улаанбаатар төмөр зам”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг төрийн өмчит компанийн удирдлагын сарын цалин 20-30 сая төгрөг байдаг тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдэгдсэн билээ. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, алдагдалтайг нь татан буулгах, нэгтгэх, мөн үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж, батлуулах чиглэл авсан.
2025-10-27