АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин компаниараа дамжуулан үндэсний хэмжээний крипто банк байгуулах хүсэлт гаргаснаа мэдээлэв. Сүүлийн үед хэд хэдэн томоохон криптовалютын компани эл төрлийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасныг дижитал активыг банкны тогтолцоонд нэвтрүүлж буй чухал алхам хэмээж байгаа аж.
“World liberty financial”-ийн мэдээлснээр, тус банк нь крипто гаргах, түүнийг буцаан төлөх, дижитал актив хадгалах зэрэг үйлчилгээ үзүүлэх гэнэ. Түүнчлэн ам.долларыг криптод шимтгэлгүй хөрвүүлэх үйлчилгээ санал болгохоор төлөвлөжээ. Харин одоогийн байдлаар тус лицензийн хүсэлтэд холбогдох байгууллагаас хариу өгөөгүй байна.
Д.Хэрлэн