Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч П.Батчулууныг хоёр жил зургаан сар хорихоор болов
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-01-21
Гадаад зээл, тэтгэлгийн мэдээлэл нууцлаг, “тусгай хамгаалалт”-д хэвээр байна
Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын болон дотоодын их сургуульд суралцаж төгссөн хоёр оюутан байлаа гэж бодъё. Гадаадын их сургуульд суралцсан мэргэжилтэн дөрвөн жилийн хугацаанд харьцангуй өндөр буюу 300 орчим сая төгрөгийн санхүүжилт авчээ. Харин дотоодын сургуулиа “бараадсан” оюутан найман сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
2025-01-20
Д.Долгормаа: Монгол бүжиг бусдыг татах онцгой увдистай
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Д.Долгормаатай ярилцлаа. Тэрбээр “Grand prix di Natale-2024” олон улсын уралдаанд 10 орны 120 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөн, үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга” бүтээлээр Д.Долгормаа уг уралдаанд оролцжээ.
2025-01-18
Нарны аймгийн гаргууд нэг шугамд “уулзана”
Нарны аймагт тун удахгүй нэгэн ховор үзэгдэл тохиох нь. Одон орон судлаачид, олон улсын сансрын байгууллагынхны мэдээлж буйгаар энэ сарын 21-нд нарны аймгийн долоон гараг нэг шугамд “уулзах” бөгөөд энэ нь дэлхий даяар харагдах аж.
2025-01-18
Тикток хэрэглэгчид “Rednote” аппликэйшн руу “урвав”
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын хууль тогтоогчид тиктокийн 170 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд БНХАУ-ын Засгийн газар хандах боломжтой гэж үзсэн. Улмаар “Тикток” аппликэйшнийг хориглох тухай хууль баталсан билээ.
2025-01-17