Уран бүтээлч хүнцатгалан байхёсгүй гэххачирхалтай ч гэмээр үгийг та бүхэн бодвол олонтоосонсон байлгүй. Тэгвэл зохиолч, зураач, хөгжимчин гэхмэт уран бүтээлч хүмүүс үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй аж. Тэдний ажил үйлс нь муугүй, ном, зураг бүтээж, концерт, тоглолтын хөлс шан нь ахиухан байвал түүнийгээ мөнгөний ханш унахмэтийн санамсаргүй эрсдэлээс хамгаалж чадахбил үү гэхасуудал босож ирнэ. Бэрхшээл ч хамт гарна. Өнгөрсөн үед байсан нэрд гарсан уран бүтээлчид хөрөнгө мөнгөтэйгөө хэрхэн харьцаж байв, өнөөдрийн бид үүнээс нь ямар сургамж авч болохталаар эдийн засагч, санхүүч хүмүүс юу гэж ярьсны зах сэжүүрээс сонирхуулъя.
Өнөө цагт хөрөнгөнөөцөөхадгалах, арвижуулах олон арга зам бий болсон. Банканд хадгалуулснаар жилийн орлогынхоо 20 хүртэлххувьтай тэнцэхмөнгө олж болно. Өнгөрсөн үед ажиллаж амьдарч байсан нэр цуутай хүмүүс хуримтлуулсан хөрөнгөө юунд, хэрхэн зарцуулж байжвэ. 1897 оны хүн амын тооллогоор Оросын эзэнт улсад орлого ихтэй, үл хөдлөххөрөнгөтэй хүн 330 орчим мянга буюу нийт иргэдийнхнь 0.25 хувь л байж. 1870-1880-ад онд Орос орон даяар өрнөж байсан төмөр замын бүтээн байгуулалт хийж буй компаниудын хувьцааг худалдаж авахажил буцалж байлаа. Зарим уран бүтээлч ч үүний гадна хоцорсонгүй.
ХХ зууны эхний хагаст Оросын бүтээлч сэхээтнүүдийн дотор хамгийн чадварлаг хөрөнгө оруулагчийн нэг бол хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Сергей Васильевич Рахманинов байжээ. Тэгэхдээ хөрөнгөө эхорондоо биш, АНУ-д арвижуулсан аж. Зүрхнээсээ хайрладаг Орос орноо тэрбээр өөрийн амжилт бүтээл ид байсан 1917 онд большевикуудын хийсэн эргэлтийг хүлээж авалгүй орхисон байна. Тэнд эрэлт хэрэгцээтэй уран бүтээлч болж, санаанд багтамгүй шагнал урамшуулал авахболов. Түүнийг “өглөг буяны хүн-сан” гэж нэрлэж, орлогынхоо гуравны нэгийг цагаачилж очсон эхорон нэгтнүүдээ дэмжихэд зориулж, Орос руугаа ядуу зүдүү сэхээтнүүдэд илгээж, Дэлхийн II дайны жилүүдэд Улаан армид өгдөг байв. Нисэхонгоц зохион бүтээгч, нэрт инженер, цагаач Игорь Сикорскийг тэтгэж байжээ. Рахманиновын өгсөн 5000 ам.долларын чекээр Сикорский “Sikorsky aero engineering corporation”-ыг хөл дээр нь босгосон төдийгүй дэлхийд анхудаа нисдэг тэрэг олноор үйлдвэрлэсэн аж. 5000 ам.доллар гэдэг тэр цагт ихмөнгө байж, Сикорский болохоор 200 ам.доллар л өгөхийг түүнээс хүссэн байв.
Хөрөнгөө арвижуулахдаа хөгжмийн зохиолч маань юуны урьд үнэт цаас худалдаж авчээ. Энэ үнэт цааснаас олохорлого тийм өндөр биш, жилийн орлогын 3-4 хувь боловч тогтвортой байлаа. Бас татварын хөнгөлөлт эдэлнэ. Мөн “General electric” гэхмэт томоохон корпорацад хөрөнгө оруулна. Калифорнид газар, үл хөдлөххөрөнгө худалдаж авчээ. Энэ нутагт газрын үнэ өсөхийг урьдчилан олоод харчихаж. Тэгэхдээ Рахманинов өндөр ашиг орлогын хойноос хөөцөлдсөнгүй, гол нь найдвартай байдлыг илүүд үзэж байлаа.
Иван Сергеевич Тургенев чинээлэг нэгэнч байнга мөнгөөр гачигдаж байжээ. Тэрбээр үрэлгэн хүн байсанд гол учир оршино. Тургенев бусад улс орноор ихявдаг, хилийн чанадад амьдардаг байснаас зарлага нь тэр хэрээр ихгарна. Эдлэн газар нь нэг жилд хэдэн мянган рублийн орлого бас оруулна. Түүнээс гадна Тургенев Оросын хамгийн ихорлоготой зохиолчийн нэг байв. Зардлаасаа илүү гарсан мөнгөө хөрөнгө оруулахад зориулна. Төмөр замын компанид хөрөнгө оруулж ашиг хүртэж байсан баримт бий. Тухайн цагтаа энэ бизнес хүчээ авсан бөгөөд хөрөнгө оруулахад стратегийн хувьд найдвартай, зөв чиглэл байжээ. Тургенев бас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг байв.
Иван Сергеевич Тургенев Санкт-Петербург 1870-аад он
Антон Павлович Чехов мөнгөний үнэ цэнийг хүүхэд ахуйгаасаал мэдсэн байхюм. Эцэг нь бусдаас ялгарахюм үгүй худалдаачин байж. Гимназид байхаасаа орлого олж, аав ээждээ нэмэр болно. Ихсургууль төгсөөд эмчийн ажлын хажуугаар зохиол бичиж орлого олохболжээ. Ингэснээр ядуу бус амьдардагч илүүчлэхмөнгөгүй л байлаа. 1898 онд Ялтад газартай болоход байдгаа зарцуулжээ. Крымд аль болохудаан байхыг эмч нар түүнд зөвлөсөн аж. Хожим нь энд 25 мянган рубль зарж орон сууц хувьдааавсанньсанхүүчдийн хэлээр бол цагаа олсон сайн хөрөнгө оруулалт болсон байна. Сүүлд 1900 онд Чехов бага шиг газар, байшин худалдаж авчээ. Арван жил өнгөрөхөд энэ зуслангийн үнэ хэд дахин өссөн гэдэг. Антон Павлович 1904 онд хорвоог орхисон ч ард үлдсэн гэр бүл нь түүний үл хөдлөххөрөнгийг ашигласаар байж.
Чехов өөрийн бүхбүтээлийн эрхийг хэвлэн нийтлэгч А.Ф.Маркст шилжүүлсэн бөгөөд энэ дагуу хэвлэгдсэн хийгээд бичиж амжаагүй байсан бүхбүтээлийн нь эрхэнэ хүнд очиж оронд нь зохиолч нэг удаад 75 мянган рубль авсан байна. Чехов Крымийг сайн мэддэг, энд байсгээд ирдэг байв. Тэгээд тодорхой хөрөнгөтэй болохоороо энд сууцхудалдан авдаг байжээ.
“Шувууд л үнэгүй дуулдаг” гэхүг Шаляпинд зориулагдаж, түүнийг нарийн, харамч гэдэг яриа тархжээ. Гэтэл өглөг буяны үйлсэд өнгөрсөн хийгээд өнөө үеийн алдартнуудаас түүнээс илүүг зарцуулсан хүн тийм ч олон байхгүй болов уу. Ийм зориулалтаар зарцуулсан түүний хөрөнгийг алтаар хэмжихюм бол зарим үнэлгээгээр 430 килограмм хүрсэн гэж үздэг. Түүний орлого ч чамлахааргүй, Дэлхийн I дайны өмнө нэг жилийн орлого нь 100 мянган рубль хүрч байж. Оросын жирийн ажилчин тэгэхэд жилд 200-250 рублийн цалинтай байсан гээд бод.
Тиймээс Федор Иванович илүү гарсан мөнгөө үл хөдлөххөрөнгө авахад зарцуулдаг байсан нь гайхахюм биш. Тэрбээр Москвад сууцтай, Италид харштай, өөр хэд хэдэн улсад үлхөдлөх хөрөнгөтэйбайжээ. Бас үнэт цаас, хувьцаа худалдаж авч байв. Хувьсгалын дараа хөрөнгө, үнэт цаасныхаа ихээхэн хэсгийг алдсан ч гар хумхиж суулгүй, урьдын адил концерт тоглож, пянз зарж, боломж олдохоор нь фабрик ч байгуулж явав. Эцэст нь, Шаляпин Оросоос явж, далайн чанадад мөнгө олж, үнэт цаасанд хөрөнгө оруулж, хоолой нь хэвээр байснаас хөрөнгө мөнгөөр гачигдаж байсангүй. Түүнд орлогын янз бүрийн эхүүсвэр байжээ. Гэхдээ улс төрийн гаралтай эрсдэл учирч л байв.
Иван Бунин газрын эзний хүү ч гэлээ залуудаа тэгтлээ халгиж цалгиж явсангүй. 18 наснаасаа сонинд редакторын туслахаар ажиллаж өөрөө мөнгө олохболов. 30 нас хүрэхдээ Бунин нэрд гарсан, орлого сайтай зохиолч болсон байлаа. Гэхдээ л мөнгөөр дутагдана. Хилийн чанад руу явахаасаа өмнө хөрөнгө оруулж байсан талаар тодорхой юм ер юу ч байдаггүй. Хувьсгалын дараа Европ руу яваад ч олсонмөнгөньхүрэлцэхгүй, тун даруухан амьдарч байж. Иван Андреевич 1933 онд уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж, түүнийгээ гардахаар Стокхолм явахдаа танилуудаасаа мөнгө зээлсэн гэдэг.
Шагналын дагалдахмөнгө их, 170 322 швед крон. Энэ нь одоо цагийн Оросын 44 сая рубльтэй дүйнэ. Энэ мөнгө Бунинийг үхтэл нь хүрэлцэхбайсан ч түүнийг аварч чадаагүй аж. Мөнгөнийхөө нэлээд хэсгийг өөр шигээ цагаачилсан оросуудад тараачихаж. Ихэнххэсгийг нь зоогийн газар, үнэт цаасанд хөрөнгө болгож оруулсан ч аль аль нь Бунинийг луйвардаж орхисон байна. Амьдралынхаа сүүл рүү зохиолч маань ихэд гачигдаж, Америкийн энэрэхүйлстэн, өглөгч Фрэнк Атран нас бартал нь түүнд сар бүр 10 мянган франк өгч байсан гэдэг.
Мөнгийг зарцуулж чаддаг, ашигтай хөрөнгө оруулалт хийхзэрэг нь чи зохиолч, хөгжмийн зохиолч байх, эсвэл цэвэрлэгч байхтай огт холбоогүй. Үүнд ааш авир, занчанар, овсгоо нөлөөлнө. Мөнгөө гарынхаа салаагаар урсгачихдаг хүн ашигтай хөрөнгө оруулахнь юу л бол. Бунин ийм хүн байсан бололтой гэж эдийн засагч Денис Ракша үзэж байна. Мэдэхгүй салбартаа хөрөнгө оруулахгүй байхнь гол дүрэм атал Бунин яг л энэ замаар явснаас луйвардуулсан аж.
Марк Твенд зохиол бичихээс өөр нэг онцгой авьяас байсан нь санхүүгийн талын бүхий л үйл ажилдаа хохирол хүлээхявдал байжээ. Тэгсэн хэрнээ ер зүгээр суухгүй, ямар нэг юм хийж бүтээхажилд байнга өөрийгөө сорьж, хөрөнгө оруулж байсан ч эцэст нь нөгөө л “эвдэрхий тэвшнийхээ” хажууд сууж байх.
“Raige compositor” хэмээхбичгийн машин байдгийг дуулаад түүнийг хийдэг компанийн хувьцааг 5000 ам.доллароор худалдаж аваад 11 жилд 150 мянган ам.доллар оруулсан ч уг машин бүтээгдсэнгүй. Тэгээд Марк Твен “Мөнгө байсан, байгаагүй аль ч тохиолдолд үнэт цаасны арилжаанд оролцохоос татгалзаххэрэгтэй” гэсэн гэрээслэл үлдээжээ. Хөрөнгө оруулахдаа эхний үед бага мөнгө зарцуулахгэсэн дүрэм байдгийг Марк Твен зөрчиж, бичгийн машинд 150 мянган ам.доллар оруулж эрсдэлтэй алхам хийжээ гэж эдийн засагч Максим Темченко тайлбарласан байх юм.
Р.Жаргалант