Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст халах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Гэхдээ сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, бороо орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш баруун аймгуудын зарим газар, төвийн баруун хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн зарим газраар бороо, нойтон цас орох гэнэ. Мөн энэ пүрэв гарагт төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, баасанд Алтай, Хангайн уулархаг нутгаар, бямбад нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх аж. Мөн уулархаг нутгаар цасан шуурга шуурах юм байна.
Харин Улаанбаатар хотод энэ сарын 28, 29-нд бороо, нойтон цас орох бол бусад хугацаанд хур тунадасгүй байх нь. Эдгээр өдөр салхи секундэд 12-14 м хүрч, ширүүсэх гэнэ.
Ч.Туяа