Засгийн газар Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, энэ улиралд багтаан чуулганыг зохион байгуулах үүрэг өглөө
Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр бүсийн зөвлөлүүдийг байгуулах, түүний ажиллах журам, зохион байгуулалтыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулж, хөгжлийн төлөвлөгөөг 2040 он хүртэл боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
2025-01-15
Эрх чөлөөний эвсэл намынхан Засгийн газрыг огцрохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв
“Засгийн газар огцор” жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл намынхан өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаагаа өчигдөр мэдээлэв. Тус намын тэргүүн Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нарын таван хүн өлсгөлөн зарлахаар шийдээд буй гэнэ. Уг жагсаал нь өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн бөгөөд дээрх намын гишүүдээс гадна 40-50 хүн оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ.
2025-01-15
Төрөлт сүүлийн 17 жилийнхээ доод түвшинд очлоо
Манай улсад өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд мэндэлжээ. Амаржсан эх болон төрсөн хүүхдийн тоо өмнөх 2023 оныхоос тус бүр 10 хувиар буурсан байна.
2025-01-15
Дархан-Уул дараагийн Улаанбаатар болох уу
Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд 7423 иргэн шилжин суурьшсан нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Үүний дараа Орхон (7036), Төв (5436), Сэлэнгэ (4585) аймаг жагсжээ. Дархан-Уул аймагт албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 110 мянга гаруй бол их, дээд сургууль, коллежид суралцагсад, түр оршин суугчдыг оруулбал 130 мянгыг давах гэнэ.
2025-01-15
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болов
2024 он дэлхийн түүхэн дэх буюу цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг хэмжиж эхэлсэн, аж үйлдвэржилтийн өмнөх 1850-иад оны үеэс хойших хамгийн халуун жил болох өндөр магадлалтайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлаж байв.
2025-01-14
Монгол бөхөнгийн зургийг дроноор хамгийн ойроос авчээ
Техник, технологийн хөгжлийн ачаар олон улсын судалгааны болон байгаль хамгааллын байгууллагууд нэн ховор, ховор амьтдыг илүү нарийвчлан судалж, хянаж, тэдгээрийн дүр байдал, амьдрах орчныг хүмүүст илүү ойроос танилцуулсаар буй.
2025-01-14
НҮБ-ын Монгол дахь залуусын төлөөллийг шалгаруулна
НҮБ-ын Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, тэднийг төлөөлөх хүсэлтэй хүмүүсийг шалгаруулах үүргийг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хариуцдаг юм байна
2025-01-14
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулна
ЮНЕСКО-гийн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, соёл урлагийн чиглэлээр суралцагч III, IV түвшний оюутнуудыг чадавхжуулна. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба энтрепренершип” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү уран бүтээлч, гар урлаач болон соёл урлагаар суралцагч эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар болжээ.
2025-01-14