НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр танилцуулдаг Хүний хөгжлийн 2023 оны индексээр Монгол Улс 0.747 оноотой байгаа нь нийт 193 улсаас 104 дүгээрт эрэмбэлэгдсэн үзүүлэлт юм . Энэ нь өмнөх жилийнхээс найман байраар ухарсан гэсэн үг. Хүний хөгжлийн индекс нь нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэргийг харгалзан, аливаа улсын хөгжил, хүн амынх нь сайн сайхан байдлыг бодитоор, илүү өргөн хү¬рээнд илтгэн харуулдаг. Тус индексийн оноо 0.799-д дөхвөл тухайн улсын хүний хөгжил “өндөр” ангилалд хамаардаг байна. Манай улсын хувьд дээрх үзүүлэлт 1994 оноос хойш тогтвортой дээшилсээр 2018 онд 0.767 оноо авсан нь түүхэн дээд түвшин байсан бол түүнээс хойш жил дараалан буурах болжээ. Хүний хөгжлийн индекс ийн буурахад экспорт, үйлдвэрлэл, эрчим хүч, дулаан зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбар нүүрсний үнээс хэт хамааралтай, түүнээс шалтгаалсан агаар, орчны бохирдол голлох нөлөөг үзүүлсэн гэж дүгнэсэн аж.
Г.Сансар