Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Үлийн цагаан оготно бол бэлчээрийн хортон биш, экосистемийн тулгуур 

Дундговь аймгийн ЗДТГ-аас долоон сумын нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эхлүүлж, бактерийн бэлдмэл тарааж байгаагаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бромадиолон хэмээх химийн бодисыг хээр талд “цацаж”, экосистемд “дайн” зарлаж байна гэсэн үг. Тэгвэл бидний “дайсан” хэмээн тодорхойлоод буй энэ мэрэгч үнэндээ яг ямар ач холбогдолтой вэ.
2026-05-10

УГТЭ-ийнхэн “Mindfulness” бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл болон сэтгэл зүйн тогт­вортой байдлыг дэмжих зорилгоор “Mindfulness” буюу санамсрын бясалгалын найман долоо хоногийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
2026-05-10

Золбин нохдод бэтгийн хорхойн халдварыг илрүүлэх тандалт, судалгаа хийжээ

Улаанбаатар хотын золбин нохдын популяц дахь бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт, судалгаа хийснээ Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс өчигдөр мэдээллээ.
2026-05-09

АНУ-д болсон олон улсын тэмцээнд монголчууд дэд байр эзлэв 

АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулсан “Pacific land forces team readiness challenge” олон улсын тэмцээн энэ сарын 1-6-ны өдөр тус улсын Хавайн Оаху аралд амжилттай болж өндөрлөлөө.
2026-05-09

“Монгол арт” галерейнхан “Бээжин Дандай-2026”-д эх орноо төлөөлөн оролцоно 

“Монгол арт” галерей үндэсний өв соёл, орчин үеийн урлагийг дэлхийн тавцанд сурталчлах зорилгынхоо хүрээнд Азийн тэргүүлэх арга хэмжээ болох “Бээжин Дандай-2026” олон улсын арт экспод оролцохоор боллоо.
2026-05-09

Цас, борооны савдаг Цасханыг хайцгаая 

“Маппет” болон “Улаанбаатар” театрын хамтын бүтээл “Сайн уу, Олмасс” хүүхдийн жүжгийг нээхэд бэлэн болжээ. Навчис газраар гүйлдэн, салхи хөнжилдөө дугжирна, ойд аяллаар ирсэн сурагчид буурал ойн хамгаалагч дөнгөж 500-хан нас хүрээд буй бяцхан Олмастай тааралдан, хамтдаа цас, борооны савдаг Цасханыг хайх аялалд гарна. Эл сонирхолтой жүжгийг маргааш, нөгөөдөр 11.00, 14.00, 16.00 цагаас “Улаанбаатар” театрын тайзнаас үзээрэй.
2026-05-08

Пирамидын нэг “цоож” мултрав

Тус бүр нь хэдэн тонн жинтэй өчнөөн сая чулуун хавтанг эртний египетчүүд хэрхэн тээвэрлэж, өрж төгс хэлбэртэй пирамид буюу сац суваргууд барьсан нь тайлагдашгүй оньсого байсаар ирсэн.
2026-05-08

Зэсийн экспортын орлого жилд 2.2 дахин өсөж, гурван тэрбум ам.доллароос давжээ 

Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний дөрвөн сард 10.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны жилийн үеийнхээс 34.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2026-05-08

Монгол Японы эмнэлэгт зүрхний хэм алдагдлын шинэ эмчилгээг нэвтрүүллээ 

АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийнхэн зүрхний хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Манай улсад энэ төрлийн эмчилгээ шаардлагатай 5000 гаруй өвчтөн бий бөгөөд тусламж, үйлчилгээ авахад нэг жил гаруй хугацааны хүлээгдэл үүссэн гэнэ. Тэгвэл дээрх эмнэлэгт эл тусламж, үйлчилгээг эхлүүлснээр өвчтөний хүлээгдлийг бууруулах, зайлшгүй шаардлагаар өндөр өртгөөр гадаад улсад эмчлүүлэх тохиолдлыг багасгах боломж бүрдэж буйг эмч нар онцоллоо.
2026-05-08

Б.Баясгалан ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд түрүүллээ

Австралийн баруун эрэгт байрлах Перт хотод болсон уран нислэгийн “Австралийн цом-2026” Дэлхийн цом, жолоодлогот загварын 36 дахь удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан ахлагч Д.Батпүрэв, Д.Баярбат нарын удирдлагад оролцож, 28 улсын тамирчидтай ур чадвараа сорив.
2026-05-08

Амстердам байгальд ээлгүй бүтээгдэхүүний сурталчилгааг хориглосон дэлхийн анхны нийслэл боллоо 

Нидерландын нийслэл Амстердам хот байгаль орчинд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний сурталчилгааг олон нийтийн талбайд байршуулахыг албан ёсоор хориглосон дэлхийн анхны нийслэл боллоо.
2026-05-08

Бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татдаг эрийг шилжүүлэн авчирлаа

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж байсан манай улсын иргэнийг БНСУ албадан гаргаж, хууль сахиулах байгуул­лагад шилжүүлэн өгснийг хүлээн авлаа.
2026-05-08

Нэгнийхээ ажлыг хянадаг тогтолцоо нь АНУ-ын төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгадаг 

-Хөгжиж байгаа, хөгжсөн орнууд гадаадын өндөр хөгжилтэй улсуудад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдээ улсдаа урьж, тэдний туршлага, мэдлэг боловсролыг ашиглаж ирсэн байдаг. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ гадаадад ажиллаж байсан эрдэмтдээ урьж, тухайн улсад авч байсан цалин хөлс, нийгмийн хангамж, тэр бүү хэл, ажиллаж байсан лаборатори, багаж хэрэгслээр нь хүртэл хангасан гэдэг.
2026-05-08

“Насанд хүрээгүй хохирогчид стандартын бус орчинд үзлэгт орж, дахин хохирч байна” 

ХЭҮК-оос шүүх шинжилгээний салбарт хийсэн хяналт, шалгалтынхаа үр дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тэд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 33 нэгжид хяналт, шалгалт хийжээ.
2026-05-08

“Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн инфляц өснө” 

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцуулав. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт муу байгаа аж.
2026-05-08

С.БАЯРЦОГТ: Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа 

АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр шинэ удирдлагын багийнхан нь байр сууриа илэрхийлэв. Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) уржигдар хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаа нууц санал хураалтаар тодруулж, мөн таван дэд даргаа сонгосон билээ. С.Баярцогтыг хуралд оролцсон 338 гишүүний 224 буюу 66.2 хувь нь дэмжсэн юм.
2026-05-08

Боловсрол, шинжлэх ухааны олон улсын үзэсгэлэн зохион байгуулах нь

Монгол болон Казахстаны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Study in Kazakhstan” үзэсгэлэнг энэ сарын 13-14-нд “Corporate hotel & convention centre”-т зохион байгуулах гэж байна.
2026-05-08

Манай улс Оросын өндөгний хамгийн том импортлогч болжээ

Монгол Улс 2026 оны эхний улиралд ОХУ-аас хамгийн их өндөг импортолсон орон болсныг тус улсын Хөдөө аж ахуйн экспортын төвийн тайланд мэдээлжээ. Манай улс энэ оны нэгдүгээр улиралд хойд хөршөөс нийт 1.9 сая ам.долларын үнэ бүхий өндөг импортолсон нь бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь Монголын өндөгний зах зээл дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэвээр байгааг харуулж буй юм.
2026-05-08

Орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 21-нд болно. Үүгээр таван аймаг, 34 сумын ИТХ-д нийт 48 мандатад төлөөлөгч нөхөн сонгох юм.
2026-05-08

Улаан тоосонд дарлагдсан “уур амьсгалын дүрвэгсэд” 

Монголчууд бид эртнээс тэнгэрийн өнгийг шинжиж, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдарч ирсэн ард түмэн. Хаврын салхины аясаар зуншлага ямар болохыг урьдчилан тааварлаж, үүлний нүүдлээр цаг агаарын аясыг танин мэддэг нарийн ухаан нүүдэлчдийн амьдралын салшгүй нэг хэсэг байв. Гэвч бидний сэтгэлд хэзээний танил дотно салхи сүүлийн жилүүдэд “зан”-гаа хувиргаж, байгаль эх хэний ч тааварлаагүйгээр хилэгнэн уурсах боллоо.
2026-05-08