
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2028 оныг Олон улсын эрх зүйн жил болгон зарлах тухай тогтоолыг энэ сарын 24- нд баталлаа. Уг тогтоолд олон улсын эрх зүйг хүндэтгэн сахих нь орчин үеийн олон улсын тогтолцооны үр нөлөөтэй, урьдчилан таамаглахуйц, хууль ёсны байдлыг хангах зайлшгүй нөхцөл болохыг онцолжээ. Ингэхдээ гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудыг 2028 оны турш эрдэм шинжилгээний хурал, сургалтаас гадна олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулахыг уриалсан байна.
Мөн маргааныг тайван замаар шийдвэрлэж, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль зүйн боловсролыг дээшлүүлэхийг дэмжсэн аж. Ялангуяа залуучууд, эрдэм шинжилгээний байгууллага, хуульчид болон иргэний нийгмийн төлөөллийг олон улсын эрх зүйг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахад онцгой анхаарахгэнэ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей Бүгд Найрамдах Туркменистан Улсын санаачилгыг сайшааж, 2028 оны арванхоёрдугаар сард “Олон улсын эрх зүйн чуулга уулзалт” зохион байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү чуулга уулзалт нь Олон улсын эрх зүйн жилийн гол арга хэмжээ болох бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөллийг нэгтгэхээрээ ач холбогдолтой юм.
У.СҮРЭН