Ийм содон нэртэй цаг хугацаа, эзэн холбогдогч нь тодорхой, ХХ зууны Монголын түүхийн 1930-1940-өөд оны үед хамаарах шинэ баримт, мэдээлэл бүхий Монголын түүх судлалд ач холбогдолтой дурдатгал хэвлэгдэн гарч байна. Эл дурдатгалын эзэн нь асрангийн Бавуудорж хэмээх эрхэм бөгөөд тэрбээр нам, улсын тодорхой албан тушаал хашиж явсан бөгөөд 1989-1990 оны ардчиллын уур амьсгал орж, шинэ цаг ирж байсан үед өөрийн туулсан амьдралын зарим асуудлаар гараараа бичиж үлдээсэн дурдатгал нь ийнхүү өнөөдөр бүрэн эхээрээ хэвлэгдэж буй ажээ. .Бавуудоржийн дуртгал нь XX зууны Монголын түүх, тухайлбал 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлт, цэргийн дарга нарын эсрэг явуулсан дарамт шахалт болон дэлхийн II дайны дараах Японы олзны цэргүүдийн талаарх чухал мэдээ баримтуудыг багтаасан байна. Тэрбээр 1937 онд Жанжин Дэмидийн нас барсныг “Сүхбаатарын дараах хамгийн том гарз” хэмээн бичсэнээсээ болж “эх орон, нам, засагт хайргүй” хэмээн яллах асуулгад хамгийн эхэнд өртөж байсан түүхээ өгүүлжээ. Мөн Олзлогдсон цэргийн удирдах газрын даргаар ажиллаж байх үеийн тэмдэглэлдээ Улаанбаатар хот дахь Засгийн газрын ордон, Дуурь бүжгийн академик театр зэрэг томоохон барилгыг барьсан Япон цэргүүдийн байршил, үйл ажиллагааны талаарх содон баримтуудыг тэмдэглэн үлдээжээ.
Энэхүү онц сонирхолтой дурдатгалаас заримыг нь уншигчдадаа толилуулж байна. Энэхүү дурдатгалыг түүхч, доктор О.Батсайхан эмхэтгэн хэвлүүлэв. Дурдатгал “Тасрангийн Бавуудорж бие хуучин Засагт хан аймгийн Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуу буюу дараа нь Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны эдүгээгийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Цахир даваа хэмээх газар 1915 оны дугаар сарын 13 буюу хуучин улирлын 16 дугаар жарны харагчин луу жилийн өвлийн адаг сарын битүүнд малчин ард асрангийн дүгээр хүү болон төрсөн” хэмээн эхэлжээ.
Уг дурдатгалын эхэнд 1932 оны “эсэргүү бослого”-ын талаар “1932 оны эсэргүү бослого гарсан аймгуудын намын байгууллагуудыг тарааж, түр хороод гэж нэртэй намын хороо байсан юм”, ардууд олон асуулт тавьдаг байсны заримыг дурьдвал, “Лам нарыг сүм хийдээс нь хөдөө албаар гаргах буюу албадан хар болгох уу?”, “Хамтралд орохдоо өгсөн малаа зүсээр нь юм уу, тоогоор нь буцааж авч болох уу”, “Хүүхдээ тэнхимээс авч лам болгож болох уу”, “Мал олонтой хүнийг нударган гэж ад үзэхээ болих уу” гэх зэрэг асуултыг тавьж байсныг тэмдэглэсэн онц сонирхолтой бөгөөд тухайн үеийн үнэн байдлыг олж тогтооход чухал мэдээлэл агуулсан сурвалж мөн хэмээн үзэж болно. Мөн цааш нь дурдатгалд их хэлмэгдүүлэлтийн талаар, “1937 оны есдүгээр сард шиг санагдаж байна. Нэг өдөр дарга нарт өнөө шөнө хээрийн сургуультай, хэдэн цагт явах тухай тусгай мэдэгдэнэ. Байрандаа бэлэн байцгаах хэрэгтэй гэж тушаал өгсөн... тэнд лагерын бүх ангиудын дарга нар цугларсан байлаа...”, “1937 оны дугаар сард хэсэг “эсэргүү” нарыг шийтгэх улсын дээд шүүхийн нээлттэй хурал тэр үеийн төв цэнгэлдэх хүрээлэн (Бөмбөгөр ногоон)-д болсон...”, “Хурлын зарим байцаалтыг радиогоор нэвтрүүлдэг байсан бөгөөд түүнийг сонсохоор цэнгэлдэхийг тойрон олон зуун хүн өдөржин зогсдог байсан”, “Биеэ сайн дураар илчилбэл ял зэмлэлгүй өршөөл үзүүлнэ гэсэн 221 оот Маршалын тушаалын” тухай “Маршал цаг руугаа хараад би та нарт ван минутын дараа хугацаа өгье” гэхэд “цугларсан хүмүүс чив чимээгүй болж амьсгал нь дуулдаж байсан бөгөөд нэг ч хүн суудлаасаа хөдөлсөнгүй, үг ч хэлсэнгүй”, одоо ангидаа очицгоо” гэж хэлсний дараа “бүх хүмүүс бараг уралдах шахам хаалгаар багтаж ядан гарцгааж” билээ хэмээн дурссан байна. Бавуудорж гуайн өөрийн биеэр туулсан амьдралаа ямар нэгэн хэтрүүлэггүй, бодит байдлаар бичсэн нь түүхэн үнэнийг тодруулахад чухал сурвалж болох нь дамжиггүй юм.
Энд дурдагдаж буй “түр хороод гэж нэртэй намын хороо” гэсэн үгс бол чухамдаа амын хороодын ихэнх нь 1932 оны бослогыг дэмжиж байсныг илтгэж буй бөгөөд тиймээс өмнө байсан намын хороодыг бүгдийг татан буулгаж, түр хороо байгуулсныг хэлж буй хэрэг юм.
Дурдатгал доторжижиг гарчигийн дорзарим зүйлс бичсэнээс сийрүүлье.
Ардууд шинэ эргэлтийн бодлогыг маш их сайшааж олон асуулт тавьдаг байсны заримыг дурдвал:
Лам нарыг сүм хийдээс нь хөдөө албаар гаргах буюу албадан хар болгох уу?
Хамтралд орохдоо өгсөн малаа зүсээр нь юм уу, тоогоор нь буцааж авч болох уу?
Хүүхдээ тэнхимээс гарган авч лам болгож болох уу?
Одоо шар цэргээс сайн дураар бууж зэвсгээ хураалгавал шийтгэх үү?
Мал олонтой хүнийг нударган гэж ад үзэхээ болих уу? гэх зэрэг олон асуулт тавьдаг байжээ.
“ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮ ХОРЛОН СҮЙТГЭГЧ” НАР ГЭГЧ НЭР ТОМЬЁОГ АНХ СОНССОН МИНЬ
1937 онд хувьсгалын эсэргүү Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын хэргийн тухай хэвлэлд гарч, тэдний хэргийг шүүхээр тасалсан тухай баримт бичиг мэдүүлгийг цэргийн албан хаагчдад таниулах ажлыг эрчимтэй явуулж байсан бөгөөд тэдний дарааболсон зарим үйл явдлууд гэвэл,
ДАРГА НАРЫН ЦУГЛААН
1937 оны есдүгээр сард шиг санагдаж байна. Нэг өдөр дарга нарт өнөө шөнө хээрийн сургуультай, хэдэн цагт явах тухай тусгай мэдэгдэнэ. Байрандаа бэлэн байцгаах хэрэгтэй гэж тушаал өгсөн. Бид хорт утааны багаа авч байрандаа хүлээж, түргэн жагсаалын бүрээ дуу гарахыг чагнан гэр гэртээ хэсэг хэсгээр цугларан дэмий юм ярьж, ялангуяа Жанжин Дэмидийн тухай харамсан ярьцгааж байсан санагдана. Гэтэл бүрээ дуугарсангүй, өглөө нар гарав. Бүрээн дуу гарахын хамт дарга нар бэлэн байсан учир гэрээсээ гарцгаан жагсмагц командаар гүйлгэн Лагерийн клуб дээр аваачив. Уул клубт оруулахад тэр үеийн цэргийн жанжин штабын дарга Малж, Бүх цэргийн жанжны I орлогч Дарьзав зэрэг хүний зургийг дээрээс буулган хана түшүүлэн тавьсан байсныг би ажигласан бөгөөд клубийг засах гэж байгаа юм байхдаа гэж бодож байснаа тодорхой санаж байна.
ЖАНЖИН ДЭМИД “ЭСЭРГҮҮ” БОЛСОН ГЭЖ ДУУЛДАВ
Ёнзон амба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын мэдүүлгийн тухай дарга нарт танилцуулах нэг яриан дээр Ерөнхий сайд байсан Гэндэн хамба нартай ээлжит уулзалт хийхдээ эсгий малгайтай торгон дээлтэй нэг хүнийг дагуулан очоод манай улс Ази тивд хамгийн хүчирхэг Япон лсыг дагахаас өөр зүйлгүй. Энэ талаар сүсэгтэн олныг дагуулахад та нарын тусламжид түшиглэнэ. Энэ хүн бол Жанжин Дэмид гэдэг хүн. Миний саяын хэлсэн үгийг дэмжиж “бид хамт ажилладаг” гэсэн утгатай Ёнзон амбын мэдүүлгийг уншиж өгсөн бөгөөд түүнээс хойш бид Дэмидийг “эсэргүү” байсан юм гэж түүний бүх зургийг устгаж, яриа бүгддээ түүнийг болон баригдсан том дарга нарыг харааж, зүхэх болсон юм.
ЭСЭРГҮҮ 14-ИЙГ ШИЙТГЭСЭН ШҮҮХИЙН НЭЭЛТТЭЙ ХУРАЛ
1937 оны ард хэсэг “Эсэргүү” нарыг шийтгэх Улсын ээд шүүхийн нээлттэй хурал тэр үеийн төв цэнгэлдэх хүрээлэн (Бөмбөгөр ногоон)-д болсон бөгөөд цэргийн ангиудаас төлөөлөгчдийг цөөн тоогоор оруулсны дотор хуягт бригадаас эвлэлийн товчооны дарга байсан миний бие, салааны дарга Зундуй бид хоёр орсон юм. Биднийг тэр үеийн цэргийн хотын комендант байсан (Одоогийн Багш нарын техникумын зүүн талд нэг модон байшинд байрлуулсан) тэр цэргийн төлөөлөгчдөөр оролцсон хүмүүсээс Ардын жүжигчин, Төрийн шагналт Мөрдорж цэргийн клубээс оролцож байсан. эр “эсэргүү” нарын дотор цэргээс Дарьзав, Малж, Хуягт бригадын дарга байсан Жамьянжав, Цэргийн эмнэлгийн дарга байсан Дэндэв, Ерөнхий сайдын орлогч байсан корпус командлан захирагч ногоон хэмээх Самбуу, Гэгээрүүлэх яамны сайд байсан Баттөмөр, Монгол тээхийн дарга, Намын өв хорооны тэргүүлэгч гишүүн байсан Яндаг, Үйлдвэрчний влэлийн өв өвлөлийн дарга, Намын өв орооны тэргүүлэгч гишүүн байсан Элээ, Хоршоодын холбооны орлогч дарга байсан хазгар хэмээх Жигжид, Улсын бага хурлын нарийн бичгийн дарга байсан Ламжав, Улсын прокурор байсан Ядамсүрэн, Дорнод аймгийн дарга байсан хар хэмээх Шагдар, бүдүүн хэмээх Өлзий (барга хүн байсан) зэрэг байсныг санаж байна. Шүүхийн хурлыг Улсын дээд шүүхийн дарга Даншийцоодол даргалж, Улсын яллагч нь улсын прокурор Пунцагдорж, өмгөөлөгч нь сүүлдээ Улс төрийн газрын дарга байгаад хэлмэгдсэн шар хэмээх Найдан байсан шиг санагдана. “Хэрэгтэн”-үүдээс Шүүх таслах хурлын албаны хүмүүсийн байцаалтад өөрсдийн “үйлдсэн хэргийн талаар няцааж хүлээхгүй зүйл огт байхгүй” байсан бөгөөд цөм “Японы тагнуул” байснаа шууд “хүлээж” байсан санагдана. Жишээлбэл, Дарьзав Москвад Элчин сайд байхдаа Японы лчин сайдтай уулзаж байсан. Самбуу хилийн хэлэлцээр дээр Япон-Манжийн төлөөлөгч нартай “эсэргүү” ажлаа ярьж байсан, барга Өлзий “эсэргүүгийн даалгавраар” Харбин хотод “Ямаан дуут” гэдэг пүүсэнд “тагнуулын мэдээ” хүргэн өгч байсан гэх зэргээр мэдүүлдэг байсан. Тэд бас нам засгийн удирдагч Чойбалсан, Лувсаншарав, Амар нарын зэрэг хүнийг алахаар хуваарилан авсан гэж мэдүүлж байсан. Цэргийн төлөөлөгчид тэр хуралд орох тусгай хатуу бор цаасан дээр бичсэн пропусктай байлаа. Байрнаасаа өглөө цай ууж гараад өдрийн хуралдаанд жагсаалаар очоод үдийн хоолны цагаар мөн жагсаалаар ирж хооллоод оройн хуралдаанд буцаж очоод бараг шөнө ирдэг байсан. Байрнаас хурал явагдаж байсан өдрүүдэд гадагш явуулддаггүй ба хурал дээр хэрэгтний мэдүүлгийг тэмдэглэж авахыг хорьдог байж билээ. Заримдаа шүүхийн “хаалттай” хурал гээд биднийг залаас гаргадаг байсан ба тэгэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн залд л гуанз зэрэг газраар байлгадаг байсан санагдана. Хурал дээр олон тооны “гэрч”-үүдийг ирүүлэн нүүрэлдүүлдэг байсан. үүний дотор Эвлэлийн өв орооны нарийн бичгийн дарга байсан улаан хэмээх Пүрэв хэд дахин гарч ирж байсан санагдана. эр үед цэнгэлдэхэд болж байсан хурлын зарим байцаалтыг радиогоор нэвтрүүлдэг байсан бөгөөд түүнийг сонсохоор цэнгэлдэхийг тойрон олон зуун хүн өдөржин зогсдог байсан санагдана. Хурал хэд хоног үргэлжилснийг санахгүй байна. Хурлын эцсийн өдөр болж “хэрэгтэн”-үүдээс эцсийн “мэдүүлэг” авахад тэд цөм “буруу”-гаа хүлээж амь гуйхаас өөр юм ярьдаггүй байсан. Миний санахад ганц Дарьзав л амь гуйгаагүй шиг санагддаг юм. аслан шийтгэх хурлын тогтоол уншихад Цэнгэлдэхийн таазыг буугаа “дайсанд” барьсан цэргүүд бүсэлж, танхимд сууж байсан хуралд оролцогчдын өөдөөс харан зогсоцгоож байсан нь маш сүртэй аймшигтай харагдаж байсан бөгөөд хурлын таслан шийтгэх тогтоолоор Шагдарыг 10 жил хорих, бусдыг буудан алах ял ногдуулав.
Хурлын дараа онин дээр Ламжавын амийг хэлтрүүлж бусдыг тогтоол ёсоор гүйцэтгэсэн гэж бичсэн байлаа. Бид эргээс хуралд оролцсон төлөөлөгчид ангидаа очоод энэ хурлын талаар юу таниулах тухай улс төрийн газраас өгсөн семинар зааврын дагуу ухуулан таниулах ажил зохиосон билээ.
“НАМЫН” УУЛЗАЛТ
1938 оны эцсээр цэргийн анги нэгтгэлүүдийн комиссар намын товчоодын дарга нарын нэг сарын семинар Цэргийн яаман дээр (одоогийн ХААХҮЯ) хийгээд төгсгөлийн тэр үед Улс төрийн газрын орлогч дарга девизийн комиссар байсан Амарсайхан (ХТА зүтгэлтэн)-тай хүмүүсийг уулзуулж ярилцуулах болж гэнэ гэдэг яриа байсан юм. Бид нарыг Цэргийн яамны арын авхар байшингийн дээд давхрын нэг том тасалгаанд жинхэнэ хуарангийн зохион байгуулалтаар ор засаж байрлуулаад курсийн захирлаар тэр үеийн II корпусын комиссар бригадын комиссар цолтой Шагдарсүрэнг томилсон байлаа. Өглөө босоход заримдаа , р хүнгүй болчихсон байдгийг бид “ижилдээ нийлжээ” гэцгээдэг. Үнэндээ тэд нар баригдсан хүмүүс байжээ. үүний дотор курсийн захирал комиссар Шагдарсүрэн орсон юм.
Амарсайхан дарга дээр хүмүүсийг нэг нэгээр нь дуудан оруулаад их удсаны дараа орсон хүмүүс гарч ирэхдээ зарим нь их инээдэмтэй юм болсон болов уу? гэмээр царайтай (цөөнх нь) олонх нь их айж эмээсэн юм уу? загнуулсан байхаа гэмээр царайтай гарч ирдэг бөгөөд юу асуусныг сонирхон асуухад юу ч хэлдэггүй байлаа.
Миний нэр дуудагдав. Намайг Амарсайхан дээр ороход тэр ганцаараа ширээнийхээ ард суугаад нэг дэвтэр харж байв. Би ороод дүрмийн ёсоор ирснээ илтгэхэд над руу хараад чи сууж болно. Би чамтай жинхэнэ намын яриа хийх гэж байна, суу, суу гэж шаардав. ийм том даргатай сууж ярьж үзээгүй учраас их л эвгүй байсан боловч арга буюу тушаал ёсоор суулаа. эр нөгөө дэвтрээ харж байгаад чи чинь хуягт бригадын намын товчооны дарга Тасрангийн Бавуудорж мөн биз гэж асуув.
Би суудлаас босоод мөн гэж хариулахад дахин намайг сууж байж ярихыг шаардаж энэ бол намын яриа уулзалт учраас сууж байгаад ярихыг дахин сануулья гээд чи семинарын шалгалтад “онц” гарсан юм байна. Энэ бол их сайн байна гэж хэлэв. эгээд чи Маршалын эсэргүү нарт хууртагдан элссэн хүмүүс биеэ сайн дураар илчилбэл ял зэмлэлгүй өршөөл үзүүлнэ гэсэн 221 тоот тушаалыг уншсан уу? гэж асуув. Би түүнийг олон дахин уншсанаа хэлсэн бөгөөд дарга цэргүүдэд бас олон дахин таниулсан гэхэд Амарсайхан тэгвэл чи өөрөө эсэргүү бүлгэмд элссэн байтлаа одоо болтол яагаад биеэ илчилдэггүй юм? гэж асуув. Би маш их айн цочиж суудлаас босон харайж Дарга а! и тэгж Хувьсгалын эсэргүү бүлгэмд элссэн зүйл байхгүй гэхэд намайг их удаан хараад дахин суухыг шаардаад дэвтрээ дахин харж чи чинь хуягт бригадын намын товчооны дарга асрангийн Бавуудорж мөн биз дээ гэж асуув. Би мөн болохоо дахин илтгэв.
Амарсайхан: чи эсэргүү бүлгэмд элссэн хүн байна шүү дээ гээд танай бригадад одоо хувьсгалын эсэргүүгийн үлдэгдэл бий гэж боддог уу, эсвэл байхгүй юу? эж асуув. Би хариуд нь: манай ангид хувьсгалын эсэргүү нарын үлдэгдэл бий гэж боддог гэв. Амарсайхан: чи маш зөв хэлж байна. Ямар шинж тэмдгээр чи эсэргүүгийн үлдэгдэл ангидаа бий гэж бодож байна гэхэд нь: Бүх цэргийн жанжны тушаал, Улсын төрийн газрын зааврын дагуу байлдааны ба улс төрийн бэлтгэл дээд шатанд гарч чадахгүй байгаа нь бас эсэргүү нарын хорлон сүйтгэх ажлын нэг хэлбэр гэж боддог гэсэнд чиний хэлдэг яг зөв. За одоо чиний саяын хэлдэг хувьсгалын эсэргүү нарын үлдэгдэл хэн, хэн байна. Нэрийг нь хэлээд өг гэв. Би чухам хэн, хэн байгааг мэдэхгүй гэхэд Амарсайхан: чи сая хувьсгалын эсэргүү нарын үлдэгдэл өөрийн ангид бий гэж хэлсэн байтлаа одоо яагаад нэрсийг нь мэдэхээ болив. Тэдний нэг нь чи өөрөө шүү дээ гэж тулгав. Би эсэргүүгийн бүлгэмд элсээгүйгээ дахин тангараглаж хэлэв.
Амарсайхан: чи цаашдаа яаж ажиллах саналтай байна гэж асуув. Би саяын авсан семинарын дагуу дарга цэргүүдийн улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх хувьсгалын эсэргүү нарын үлдэгдлийг илрүүлэхийн тулд жанжны 221 тоот тушаалыг дарга, цэргүүдэд улам хүчтэй таниулахын тулд бүх хүчээ дайчилна гэв. Би бас хязгаарын ангид очиж ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Амарсайхан: чамайг хэн гэдэг эсэргүү этгээд өөрийн бүлгэмд элсүүлсэн бэ? гэж дахин асуув.
Би ямар ч бүлгэмд элсээгүй гэхэд тэр: за яах вэ учир нь олдоно. Эцэстээ өөртөө гомдох цаг ирнэ гэдгийг л сайн бодоорой. Одоо ангидаа очоод байлдааны ба улс төрийн бэлтгэлийг семинар сургуулийн дагуу дээд шатанд гаргаж ангидаа байгаа эсэргүү нарыг илрүүлэх, юуны өмнө өөрөө 221 тоот тушаалыг дахин сайн судалж биеэ илчлэх хэрэгтэй. үүний дараа чиний хязгаарт явах хүслийг үзэх болно. Ажилд дэвшиж ч магадгүй гээд: бид хоёрын энэ яриа бол жинхэнэ намын хүмүүсийн яриа бөгөөд нууц бол намд бас байдаг юм. Энэ бол намын нууц. Энэ яриаг хэнд ч хэлж болохгүй хэрэв энэ талаар ямар нэгэн хүнд дэмий яриа тараасан байвал чамтай өөр газар ярих болно шүү гэж занасан аялгатай хэлэв. Би тэндээс гарахдаа маш йн эмээсэн бөгөөд Амарсайхан улс төрийн газрын орлогч даргаар ирэхийн өмнө Дотоод вдлын яаманд байсан учраас ямар нэг эсэргүү этгээд намайг элсүүлсэн гэж гүтгэсэн байх. Үүнийг Амарсайхан дарга мэддэг байх гэж бодож байлаа. Миний дараа орохоор хүлээж байсан хүмүүс чи яасан их уддаг юм. Юу асууж байна гэж асууцгаав. Би хариуд нь юу ч хэлээгүй, хэлэхийн сөхөө ч үгүй айн балмагдсан байснаа мартдаггүй.
ЦЭРГИЙН ЯАМАН ДЭЭР БОЛСОН НЭГ ЦУГЛААНЫ ТУХАЙ
1938 оны эцсээр Маршал Чойбалсан Зөвлөлт Холбоот Улсад албан ажил, амралтаар явсан сураг байсны дараа Лениний одонгоор шагнагдсан гэдэг мэдээ хэвлэл, радиогоор мэдээлэгдэж Бүх цэргийн ангиудаар яриа цуглаан болж, одоо Лениний одонт маршал гэж нэрлэж байх талаар дээрээс заавар ирж тэгж нэрлэдэг болсон юм. Чухамдаа манай улсад анх удаа Лениний одон хүртсэн хүн Маршал Чойбалсанаас өөр байгаагүй нь үнэн. Маршал буцаж ирснээс хойш их удаагүй 1939 оны хоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатарын гарнизоны дарга комиссар, Штабын дарга, Намын комиссын болон товчооны дарга нарыг цэргийн яаман дээр дуудсан юм. Манай хуягт бригадын дарга, бригад командлан захирагч Лхаасүрэн бригадын комиссар, дивизоны комиссар, МХЗЭ-ийн өв хорооны тэргүүлэгч гишүүн Пүрэв, Штабын дарга 1921 оны партизан Зандан, Намын овчооны дарга миний бие тэр цуглаанд очлоо. (Намайг 1937 оны эцсээр амын товчооны даргаар сонгосон юм) Цэргийн яамны (Одоогийн ХААХҮЯ) I давхарт байсан том танхимд ороход хотын гарнизоны ангиудын дээр дурдсан тушаалын бүх дарга, улс төрийн ажилтан цугларсан байлаа. Хүмүүсийн шивэр авир ярилцах нь Маршал Зөвлөлт всан тухайгаа ярих юм гэнэ. Лениний одонгоо зүүх болов уу гэх зэргийн яриа сонсогдож байлаа. эр хүмүүсийн дотор бас Дотоод яамны формтой хэдэн хүмүүс байсан бөгөөд тэд голдуу суухгүй, үүгээр түүгээр сэлгүүцэн явж байсан санагдана. эгтэл маршал Чойбалсан Улс төрийн газрын дарга байсан корпусын комиссар Найданы хамт орж ирэв.
Үргэлжлэл бий. Түүхч, доктор О.Батсайхан