“Сакраменто”, “Сан-Антонио”, “Чикаго” багуудын хоорондох наймааны үр дүнд холбон тоглогч Д.Фокс “Спөрс”-т В.Вембаняматай хамт тоглохоор боллоо. Харин “Буллз”-ын лидер З.Лавин “Өрнөд” бүсэд ирж, “Кингз”-ийн харьяат болж байна.
“Сакраменто”-гийн хувьд багийн лидер Д.Фокс 2026 онд үнэгүй явах, эсвэл 345 сая долларын үнэтэй гэрээ байгуулах аюулаас ийн зайлсхийж байгаа юм. Харин сүүлийн хэдэн жилд өндөр үнэтэй гэрээнээсээ шалтгаалж буйр сэлгэж чадахгүй байсан З.Лавин “Кингз”-ийн харьяат боллоо. Тус баг түүний довтолгоо, бөмбөггүй тоглох ур чадвар нь тус болно гэж үзсэн бололтой. Сонирхолтой нь, тэрбээр шинэ багтаа хуучны хамтрагч Д.Дерозантай тоглоно.
Эл наймааны гол эзэн “Спөрс” баг харин гол тоглогч В.Вембанямад туршлагатай холбогч, онооны мастер Д.Фоксыг авчирч өглөө. Ийнхүү “Өрнөд” бүсэд дахин нэг супер хослол үүсэж байна.