Монголын тулаанчдаас Орхон аймгийн “Эрдэнэт MMA” клубийн тамирчин Д.Адъяахүү Анголын Луанда хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүлж, шилдэг тамирчнаар шалгаран Гүржийг зорих эрх гардсан. Тэрбээр тус улсын Тбилиси хотод ирэх сард болох холимог тулааны ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд анх удаа улсаа төлөөлж оролцоно. 60 гаруй орны тамирчинтай өрсөлдөх тэрбээр тулааны олон төрлөөр хичээллэдэг. Тухайлбал, дотооддоо шүүтбоксын хагас мэргэжлийн тэмцээнд аваргалж, олон улсын тэмцээний SBMA ангилалд түрүүлэн, С төрөлд дэд байрт орж байв. Мөн шинкиокүшинкай каратэгийн аварга шалгаруулах “Баруун бүс-2026” тэмцээнд мөнгө, киокүшин каратэгийн насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медаль хүртсэн. Улмаар Муай тайн болон кикбоксын УАШТ-ээс тус бүр хүрэл, боксын залуучуудын УАШТ-д III байр эзэлсэн байна.