Европын дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний төв (ECMWF) есөн км-ийн өндөр нарийвчлалтай, цаг агаарын өгөгдлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй болгосон байна. Үүний үр дүнд улс орнууд цаг агаарын урьдчилсан төлөв, гамшигт, аюулт үзэгдлийн эрсдэлийн мэдээллийг баталгаат эх сурвалжийн тооцоололд үндэслэн боловсруулах таатай нөхцөл бүрджээ. Энэ нь Монгол орны цаг агаарын урьдчилсан мэдээний чанарт ч томоохон ахиц дэвшил авчрах ач холбогдолтой гэнэ.
Өдгөө манай улс 25 км-ийн нарийвчлалтай өгөгдлийг ашиглаж, урьдчилсан үнэлгээ, тооцоолол хийдэг юм байна. ECMWF мэдээллээ нээлттэй болгосноор цаашид үүнээс гурав дахин ойрын зайн нарийвчлал бүхий өгөгдлийг ашиглах боломж бүрджээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Европын дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний төв өдөрт 100 терабайт хэмжээтэй, 450 гаруй параметр бүхий өгөгдлийг үйлдвэрлэдэг. ECMWF-ийн ихэнх өгөгдөл нээлттэй байдаг ч цаг уурынх нь асар том, олон талт, тасралтгүй шинэчлэгддэг. Иймд есөн км-ийн нарийвчлалтай нээлттэй өгөгдлийг бодит цаг хугацаанд биш, хоёр цагийн хоцрогдолтойгоор хүлээн авах нь” гэсэн юм.
Н.Мишээл