“Ид шидийн орон”-д зориулсан хандивын тоглолт болно
Тэгвэл үүнийг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг босгох зорилготой тоглолтыг “Тоонот” рекордсын уран бүтээлчид маргааш “UB palace”-т зохион байгуулах нь. “Бид нэг Хөвсгөл” тоглолтод хоймор нутгийн уран бүтээлчид, рок, поп хамтлаг, дуучид оролцох бөгөөд үүнээс олсон орлогыг бүтээн байгуулалтын ажилд 100 хувь зарцуулах гэнэ.
2023-06-09
Төв талбайд "Playtime" наадмын “PRE-EVENT” болж байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” Олон Улсын хөгжмийн наадмыг 2023 оны 7-р сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон.
2023-04-30
“Playtime” угтсан арга хэмжээ энэ сарын 30-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллагатай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг ирэх долдугаар сарын 6-8-нд “Монгол шилтгээн” цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулах гэж буй. Тэгвэл тус наадмыг угтсан “Pre-Event”-ийг энэ сарын 30-нд буюу ням гарагт нийслэлийн төв талбайд хийхээр болжээ. Үүнд “A dawn is”, “Kade х Grey”, “The shy poopers”, “Eccession”, “Vagabond”, “Deaf cats”, “Teresa in the moon” зэрэг хамтлаг оролцож, уран бүтээлээ толилуулах нь. Энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмыг соёлын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Америк, Солонгос, Хятад, Испани, Британи, Герман зэрэг 20 гаруй орноос хамтлаг, дуучид оролцохоор урьдчилан бүртгүүлжээ.
2023-04-28
“К-ПОП" фестиваль долдугаар сард МОНГОЛД болно
Тодорхой хэлбэл, БНСУ, Монгол Улс, Япон Улс, БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудад танигдсан "К-ПОП" дуучид Монгол Улсад тоглолтоо хийх юм. Улмаар Монгол Улсын рок, попын уран бүтээлчид мөн тус тоглолтод оролцохоор харилцан тохиролцжээ.
2023-04-10
Энэ зун Монголд К-pop хөгжмийн тоглолт зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" арга хэмжээн дээр K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман нь 2023 оны 6 сарын сүүл, 7-р сарын эхээр #kpop хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарлалаа.
2023-02-15
ӨӨЖГИЙ продакшн байгуулжээ
“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин ӨӨЖГИЙ продакшн байгуулжээ
2023-01-19
Ш.Энхийн-Одын шагналыг аав, ээж нь гардаж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од болон Хүннү рок “Хү” хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагналаа гардууллаа.
2022-07-10