Амьдралаас тасарсан албатууд
УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа дөхөөд байна. Үндсэн хуульд зааснаар нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах учиртай. Тиймээс завсарлах дөхөөд ачаалал нэмэгдэж, УИХ-ын дарга өдөрт 12-14 цаг ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр ажлынхаа нэг өдрийг танилцуулсан рийл буюу богино бичлэг цацсан юм. Ингэхдээ “Ойрд түгжрэл алга, Их тэнгэрээс Төрийн ордон руу 20 минут л явдаг болж. Түгжрэлтэй үед бол урсгал дагасаар 40-50 минут явдаг” хэмээн яриад олон нийтийн эгдүүцлийг хүргэв.
2026-06-15
СЕХ-ны бүрэлдэхүүний зургийг хэн гаргаж байна вэ
УИХ-аас томилдог Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагын дарга, зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж буй. Эрх баригч намынхан дотроо талцаж, Засгийн газар, парламентын спикерээ хэдэнтээ сольж, албан тушаалаа булаацалдаад ийш анхаарах сөхөөгүй явсан, эсвэл улс төрийн зорилгоор ч солихгүй удсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч парламент доторх халаа сэлгээ нь түр зогссон тул бүрэн эрх нь дууссан, хагас дутуу бүрэлдэхүүнтэй дээрх байгууллагуудад түрүүчээс нь санаа тавьж эхлээд байна.
2026-06-12
“Шүд сугалах” уу, танхимаараа огцрох уу
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоноосоо хойш яг 70 өдрийн дараа огцруулах “сануулга” хү лээж авав. Бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь хойш тооцвол 65 дахь өдөр нь УИХ дахь сөрөг хүчнийхэн түүний Засгийн газрыг огцруулах акц өрнүүлж, намын дарга О.Цогтгэрэлийнхээ бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдээд байна. Цэргийн ангидаа байлдагч амиа алдсан ноцтой хэрэг ээлжит удаа гарсны дараа АН-ынхан Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм.
2026-06-10
Б.Найдалаад найдах хэрэггүй
Шинэ Засгийн газар хаврын сүүл сараас эхлэн өвөлдөө бэлтгэнэ, эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ зарласан. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоныхоо дараахан Эрчим хүчний сайд Б.Найдалаагаа дагуулан “ДЦС-IV” ТӨХК-д ажилласан юм. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд идэр есийн хүйтнээр цахилгаан, дулаанаа ээлжлэн хязгаарлуулж, үүнээс үүдэн багагүй хохирол амссан. Ийм явдал давтагдуулахгүйн төлөө ажиллахыг Ерөнхий сайд салбарын сайддаа үүрэгдээд буй юм.
2026-06-08
Улс төр дэх ургийн мод
Монгол Улсын Ерөнхийлөгчийн экс хүргэн, улс төрд хөтөлж, бойжуулсан “өргөмөл” хүү Б.Пүрэвдагва нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болоод байна. Мөн У.Хүрэлсүхийн төрсөн дүү, үеэл, “олдмол” хүү гээд ураг садны хэлхээ нь Монголын төрд хэдийн “аалзны тор” татжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс төрийн өндөр албан тушаалд очих, томилогдох нь үзэгдэл болов.
2026-05-29
УИХ-ын үйл ажиллагаанд “засвар” хийх төслүүд
Нэг хэсэг шуугиан тарьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан төслийг хэлэлцэхийг парламент дэмжсэн. Гэвч түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч буй ч энэ сэдвийг улс төрчид мартсан мэт л байна. Тэгвэл УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр ч төслийг үүнээс өмнө гишүүн Х.Тэмүүжин болон Х.Баасанжаргал нар өргөн барьсан байжээ. Эдгээрийг энэ долоо хоногоос л хэлэлцэж эхэлж буй юм.
2026-05-26
МАН хариуцлагаа үүрч, АН сөрөг хүчнээ хийе
Байгуулагдаад зургаан долоо хонож буй Н.Учралын Засгийн газрыг огцруулах оролдлого өрнөж эхлэв. Үүний шалтгаан нь хотод байгуулсан “вант улс”-ыг Ерөнхий сайд задалж, өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал.
2026-05-21
Намын гишүүд нь биш, хотын иргэд даргаа сонгох ёстой
Монгол Улс нэгдмэл нэг төр, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай орон. Гэтэл ах, дүүгээрээ улс төрд хаан суух гэсэн хүсэлтэй зарим хүн хууль, дүрмийн эсрэг авирладаг боллоо. Тэд Засгийн газар, Улаанбаатар хот гэх мэтээр тус тусын эрх мэдэлтэй “холбооны улс” байгуулж, хүссэнээрээ авирлаж болно хэмээн эндүүрчээ. Тиймээс ч томилогдсон албан тушаалаа хувийн өмч мэт ойлгодог аж. Нийслэлийн иргэдийнхээ төлөө биш, эсрэг ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай луйвраас хотыг чөлөөлөхийн оронд өөрөө “загалмайлсан эцэг” нь болж хувирсан Х.Нямбаатар бол “гажиг тогтолцоо”-ны ээлжит жишээ.
2026-05-19
Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй
Монгол бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Ардчилсан парламентын засаглалтай, нэгдмэл төрийн тогтолцоотой оронд гэтэл нийслэл хот нь холбооны улс мэт дур зоргоороо аашилж, Засаг дарга нь иргэдийнхээ эсрэг хүртэл жагссан байж боломгүй үйлдэл Х.Нямбаатарын үед гарсаар байна.
2026-05-18
Цэц ёс зүйг шүүх эрхтэй юү
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн цэцэд онцгой бүрэн эрх олгохоор тусгасан билээ. Тухайн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол парламентаар хэлэлцэхгүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ хэмээсэн юм.
2026-05-15
“Мангас” бүтээх тогтолцоо
Ерөнхийлөгчийн сонгуульугтсан улс төр хэдийн өрнөж, альнамаас хэнийг нэр дэвшүүлэх сунгаа, таамаглал эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор парламентад суудалтай жижиг намуудад ч өрсөлдөөн өрнөж буй юм. Тэгвэл үүнээс өмнө хууль, эрх зүйн орчноо тодорхой болгох нэг чухал ажил бий.
2026-05-13
“Эрлийзжсэн” АН
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр болж, ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогт, дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны дарга Н.Ганибал болон Ч.Өнөрбаяр нарыг О.Цогтгэрэл дарга нь нэр дэвшүүлжээ.
2026-05-07
Явах цаг чинь боллоо, Х.Нямбаатар аа
Нийслэлд бугшсан авлига, газрын хулгай, буруу бүхнийг цэвэрлэх “шорвог” шийдвэр гаргаж чадах цорын ганц хүн хэмээн ухуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үеэл Х.Нямбаатарыгаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албанаас нь түдгэлзүүлэн байж хотын дарга болгосон юм. Үүнээс хойш хоёр жил долоон сарын хугацаа өнгөрчээ.
2026-04-30
Ичих булчирхайгүй улс төрчдийн “чөлөөт бүс” парламент
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь удирдах албан тушаалтны манлайлалгүй байдал, улс төрийн нөлөө гэж тодорхойлогдсоныг “Төрийн албан дахь ёс зүйн зөрчил” хэмээх 2025 оны судалгааны дүнгээс харж болно. Улс төрийн орчны нөлөөлөл нь төрийн албанд ёс зүйн зөрчил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд Ёс зүйн дэд хороод болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоо хангалтгүй байгаа нь энэ талын бодлого бодит үр нөлөөтэй хэрэгжихэд сул тал болдог байна.
2026-04-20
Эрх мэдлийн төлөөх марафон
Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров.
2026-04-02
Н.Учрал зөв нүүдэл хийх, эсэхээс танхимынх нь “нас” хамаарна
МАН-ынхан нэг жил есөн сарын дотор хоёр ч Засгийн газраа огцруулаад байна. Парламентын нийт бүрэлдэхүүний 54 хувийг эзэлсэн ч дотроо эрх мэдлээ булаацалдвал эвлэрч чаддаггүйн жишээ энэ болов. Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалд нэр холбогдсоноос болж огцорсон. Гэвч нам доторх бүлэглэлүүд нь ойлголцож чадаагүйгээс л огцорсон гэж боддог юм билээ.
2026-03-31
МАН-ын “царцаанууд”-аас дэмжлэг авсан АН-ын дотоод сонгууль
АН-ын анхан, дунд шатны дотоод сонгууль болж өндөрлөв. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргын болон тэднээс Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-нд орж ажиллах 378 төлөөллөө сонгосон юм. Эдүгээ тус намаас парламентад сонгогдон ажиллаж буй 42 гишүүнээс нь есөн хүн төлөөллийн төв байгууллагадаа сонгогдож чадсангүй. Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүн нь ч бүгд мултарчээ.
2026-03-27