Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

 Ёс зүйн манлайлал үзүүлээч, Ерөнхийлөгч өө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон тооны үл хөдлөх хөрөнгөө нууцалсан, эсэхтэй холбоотой мэдээлэл нийтийн анхаарлыг татаад байна. Эл мэдээллийг бэлтгэн цацсан гэх хүнийг хуулийн байгууллага шалгаж, шүүхийн шийдвэрээр 30 хоног хорьсон. Түүний араас сурвалжлагч эмэгтэйг баривчлав. Уг нь тэр анхдагч эх сурвалж, бэлтгэсэн хүн нь биш. Х платформд цацагдсан бичлэгийг сайтдаа нийтэлж, энэ тухай “эргэн сануулсан” л нэгэн.
2026-10-16

 МАН-ын талцал гудамжинд гарав

МАН дахь Л.Оюун-Эрдэнийн талын гишүүдийн санаачилгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос олон жилийн өмнө нас барсан гадаадын иргэнтэй холбоотой хэргийг шүүж байх зуурт Баянзүрх дүүрэгт баавгай нэгэн иргэнийг барьжээ. Суурин газарт ойн хүрэн орж ирчхээд айл гэр сүйтгээд байна, мал барилаа, иргэдийн амь насанд аюул учирлаа гэж сэрэмжлүүлэхэд тоож хэлэлцээгүй. Үүнээс өөр олон тулгамдсан асуудал ард түмэнд байхад шийдэх гэж оролдсонгүй.
2026-10-09

 Бүлэглэлд “барьцаалагдсан” АН

УИХ дахь АН-ын бүлгийг хэн зангидах вэ гэдэг асуудал тус намыг дотор нь талцуулаад байна. Уржигдар болсон ээлжит хуралдаанаар энэ талаар хөндсөн юм. Гэвч шийдэлд хүрэлгүй тарцгаажээ.
2026-10-07

Албан ёсны айлчлал уу, Ардын намынхны “зугаалга” уу

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад есдүгээр сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийлээ . Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн анхны гадаад айлчлал нь энэ . Тиймээс ч 120 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг авч явсан хэ мээх шүүмжлэл дагуулаад байна. Энэ оны төсвийн тодотголд сайд нарын багц дахь цалингаас бусад “илүү дутуу” зардлыг хассан, төр бүсээ чангалж байна хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн.
2026-10-01

Хов, гоморхолд живсэн төр

МАН хэмээх намыг эрх баригчаар улираан сонгосноос хойш төрийн ажил, түмний эрх ашиг үргэлж хамгийн ард эрэмбэлэгдэж байна. Энэ намын “эрх жаалууд” бие биедээ туньсан хувь хүний гомдлоороо төрийн ажлыг гацаасаар хэд хонов. Төсвийн тодотголыг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд өргөн барьж, ээлжит бус чуулганаар эхний хоёр хэлэлцүүлгийг хийсэн. Намрын чуулганаар гурав дахь хэлэлцүүлгээ явуулах гэтэл МАН доторх “30-ийн бүлэг”-ийнхэн ирцээр бойкотолсон билээ.
2026-09-28

Шинэ нам байгуулахад саад тавьсан зохицуулалт

Эдүгээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам манай улсад бий. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд намуудыг “цэвэр­лэж” цөөлсөн нь энэ. Тэгвэл дээрх жагсаалт дахин нэ­мэгдэх, эсэх нь маргаантай болжээ. Учир нь Үндсэн хуу­лийн 191 дүгээр зүйлийн хоёрт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” хэ­мээн тусгасан.
2026-09-25

Н.Учрал Боловсролын сайдаараа “туг тахиад” танхимаа авч үлдэх үү

Нэг сайдаа чөлөөлж, орны хүнийг нь томилох уу , танхимаараа “унах ” уу гэдэг салаа замд Ерөнхий сайд Н.Учрал зогсоод хэдхонов.С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилох шийдвэрийг тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан ч намын бүлэг доторх цөөнх нь АН -ынхантайхамтран ирцээр бой котлоод алба жуул ж өгөхгүй байсан юм .
2026-09-23

Нэг сайд солих биш, нийтээр нь огцруулах ажиллагаа 

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам доторх бүлэглэлийнхээ шахаанд дахин ороод байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сай­даас С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилж буйгаа парламентад танил­цуулж, шийдвэрээ баталгаажуулах гэсэн ч чуулганы ирц бүрдсэнгүй.
2026-09-21

Үе үеийн Ерөнхийлөгчийн үлдээсэн өв 

Монгол Улс 1992 онд шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу Ерөнхийлөгчөө сонгосоор 34 жил улирчээ. Энэ хугацаанд бид найман удаа сонгууль явуулж, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх хэмээх Ерөнхийлөгчтэй байв. Тэгвэл тэд эх орондоо ямар өв үлдээв, бүх ард түмний саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтны үүргээ хэрхэн биелүүлсэн бол. 
2026-09-18

Н.Учралыг ацан шалаанд оруулж буй “30-ийн бүлэг” ба АН-ынхны тоглолт 

МАН-ынхан хоорондоо 38:30-аараа талцаж, Төрийн ордонд тал талд хэвлэлийн бага хурал хийн, ярилцлага өгч байсан үе давтагдаж эхэлжээ. Тэд хоёр сар үргэлжилсэн түүхэн талцалдаа цэг тавихаар эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, Н.Учралыг намын даргаар сонгон, хоёр бүлэглэлээсээ Засгийн газарт багтаасан нь түр зуурын л хэрэг байж.
2026-09-16

Бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, шүд сугалах уу 

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн то­дотгол хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн явц, уур амьс­галаас харахад сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах байр сууриа хадгалж, МАН доторх Л.Оюун-Эрдэнийн талынхан ч хөдөлгөөнд нэгдэх дүр зураг анзаарагдана. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд л Н.Учралд хариуцлага тооцохоо мэдэгдэж, намын даргынхаа албан бланкан дээр га­рын үсэг цуглуулсан. Тэд ээлжит чуулганаар уг саналаа албан ёсоор өргөн барих аж.
2026-09-10

“Бай”-гаа оноогүй сөрөг хүчнийхний улс төр 

УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр нээж, Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг эхлүүлэв. Гэтэл төсвөө тодотго, ээлжит бус чуулган зарлаж хэлэлц хэмээн шаардаж байсан АН-ынхан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсноо мэдэгдлээ.
2026-09-08

Тодотгол ярьж, “тоглолт” хийх ээлжит бус чуулган 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад, ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд товлов. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Мэдээж он цагийн дарааллаар асуудлаа ярих ёстой. Эхлээд энэ оны төсвөө, дараа нь ирэх жилийнхийг шүүнэ. УИХ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг л ээлжит бусаар хийж амжих нь.
2026-09-03

Сонгуульд зориулсан төсөв

Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг өргөн барихдаа орлого, зарлагыг тус бүр даруй 10 орчим их наядаар тэлж оруулж иржээ. Ийнхүү хэт “зоригтой” хандсан нь төрийн өмчит компаниудын болон Оюутолгойн ордоос ирэх онд ногдол ашиг хүртэж эхлэхтэй холбоотой аж. Жилийн дотор төсвийг ингэж огцом данхайлгаж буйгаа далдлахын тулд Ерөнхий сайд Н.Учрал гоё үгс урсгаж, иргэдийн олонход таалагдах зарим шийдвэрээ урдаа барив.
2026-09-02

Ерөнхийлөгчийн албан тушаалыг “шантаажчид” онилов уу

Монголчууд жилийн дараа долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Парламентад суудалтай МАН, АН, Х ̄Н, ИЗНН болон  үндэсний эвслээс уг сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс түүхэнд анх удаа Төрийн тэргүүний төлөө хамгийн олон хүн өрсөлдөх юм. Албан бус сунгаа намуудад хэдийн эхэлж, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар дотоод сунгаандаа өрсөлдөхөө мэдэгдээд байна.
2026-08-27

Хүчгүй Засгийн газар

УИХ-ын намрын чуулган гурван долоо хоногийн дараа эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Н.Учралын Засгийн газрыг огцруулах, эсэх улс төр өрнөх төлөвтэй. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд цухуйлгаад орхисон эл санаачилгаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
2026-08-25

Цонхны цаанаас чихэр долоолгосон 100 хоног 

Аливаа Засгийн газрын ажлын гараа, ирээдүйд хэрхэн ажиллах төлөвийг эхний 100 хоногоор нь хэмждэг бичигдээгүй хууль улс төрд бий. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд энэ хугацаанд “дурсагдах” ажилтай байх гэж хичээдэг нь нууц биш. Монгол Улсын 35 дахь Ерөн­хий сайд Н.Учрал ч 100 хоногтоо хийсэн ажилтай, олонход таалагдсан шийдвэр гаргахыг эр­мэлзжээ.
2026-07-08

Хууль “машиндсан” өдрүүд

Өнгөрсөн намрын улс төрийн гацааг 2026 оны хаврын чуулганы сүүлчийн өдрүүдэд нөхөх гэж гишүүд өглөө, үдэшгүй хууль “машиндаж” буй нь парламентын бүтээмж дээшилсэн гэхээсээ төлөвлөлтийн доголдол, хямралыг л илчилж байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд Д.Амарбаясгалан гэдэг спикертэй нээлтээ хийгээд, арванхоёрдугаар сард нь хаахдаа Н.Учрал хэмээх “ангийн дарга”-тай бол­жээ.
2026-07-03